Эрүүл мэндийн сургагч багш нар бэлтгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.02.10-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сургагч багш нар бэлтгэгдлээ

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвөөс “Эрүүл хооллолт-Идэвхитэй хөдөлгөөн” аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдэд эрүүл мэндийн ажилтан бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар “Нийгмийн эрүүл мэндийн өнөөгийн байдал”, “Биеийн жингийн индекс тогтоох арга”, “Артерийн даралт хэмжих аргачлал”, “Дасгал хөдөлгөөний ач тус”, “Ажлын байрны эрүүл мэнд, дотоод орчин”, Осол гэмтэл, “Зүрхээ хайрлая” дасгал, “Зөв зохистой хооллох алхмууд”, “Бэлгийн замын халдварт өвчин” сэдвүүдээр анхан шатны мэдлэг олголоо. “Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл хооллолт” аяны хүрээнд нийтдээ 140 гаруй эрүүл мэндийн ажилтан, арга зүйч нар бэлтгэгдээд байна.

ЭХ СУРВАЛЖ: BAYANKHONGOR.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж