Хамгийн “хөгшин” орнууд

Хуучирсан мэдээ: 2017.02.11-нд нийтлэгдсэн

Хамгийн “хөгшин” орнууд

Дэлхий нийтийн хэмжээнд хүн амын хөгшрөлт санаа зовоож эхэллээ. Хөдөлмөрийн чадвартай хүн амын  тоо эрчимтэй буурч, тэтгэврийн насныхан бүл нэмсээр байгаа тухай  Bloomberg Sunset Index харууллаа.


Ахмад насны хамааралд 65 ба түүнээс дээш насныхныг тооцдог уламжлалтай. Хөдөлмөрийн насныханд 15-64 насныхан багтдаг.  Бодит амьдрал дээр  олон тооны хүн 65 хүрэлгүйгээр  ажиллах чадвараа алддаг. Bloomberg агентлагийн судалгаагаар 178 орны эрэгтэйчүүдийн 66 хувь, эмэгтэйчүүдийн 78 хувь нь наснаасаа өмнө тэтгэвэр, тэтгэмж авч эхэлдэг ажээ. Тийм учраас Bloomberg халамжид хамаарах индексийг  орон тус бүрээр нь тусгайлан гаргажээ. Энэхүү судалгааг 2016 оны түүн мэдээлэлд үндэслэн гаргасан байна. Тухайлбал, Нигерид тэтгэврийн нас 50 бөгөөд тэнд нэг тэтгэврийн хөгшинд  хөдөлмөрийн чадвартай 4,8 хүн оногддог ажээ.  Харин Орост 5,1, Колумбид 9,4 хүн нэг тэтгэврийн хүнийг тэтгэж байдаг.

Ахмад насны хүн ам нь хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн тооноос даваад ирэхээр тухайн улс орны эрүүл мэнд,  эдийн засгийн салбаруудад  дарамт үүся байдаг. Тиймээс хүн ам зүйн үйл явдлыг зөнгөөр нь хаяж болохгүй, шийдвэр, гарц заавал олох ёстой гэдгийг эх сурвалж мэдээлэлдээ дурджээ. Ид шидийн шийдвэр гэж үгүй, бодит байдал дээр Хятадын асуудлыг Итали шийдэхгүй нь ойлгомжтой учир улс орон бүр өөрт тохирсон шийдлийг олох нь чухал юм байна.

Азийн хүн амын хөгшрөлт

Asia Pacific Risk Center төвийн мэдээгээр, бүс нутгийн ахмад насны хүн ам нь 2030 он гэхэд 71 хувиар нэмэгдэх гэнэ. Энэ үзүүлэлт Хойд Америкт 55 хувь, Европт 31 хувь байх юм. Дэлхийн хүн амын 65-аас дээш насныхыны 22 хувь нь Хятадад амьдардаг.  Тэнд тэтгэвэрт гарах нас нь эрэгтэйчүүдэд 60, эмэгтэйчүүдэд 55 байгаа юм. Bloomberg Sunset Index-т дурдсанаар Хятадын хөдөлмөр эрхэлж буй 3,5 хүн нэг  хөгшнийг халамжилж байгаа ба харин уламжлалт аргын тооцоогоор бол 7,3 хөдөлмөрлөгч ногдож байгаа. Францад 61,6 нас, Сингапурт 55 наснаас тэтгэвэрт гардаг бөгөөд тэнд индексээр бол нэг тэтгэврийн хөгшинд хоёр ажилтан ногддог. АНУ-д 1=4,4 гэсэн харьцаатай. Америкчууд 62 наснаас  төрсөн оноос нь эхлэн 65 – 67 нас гэсэн гулсмал шаталбараар тэтгэвэр авч эхэлнэ. АНУ-ын Нийгмийн хангамжийн газар тэтгэврийн сангийн  мөнгө 2034 онд дуусна гэж хэлж байсан юм. Гэхдээ тэтгэврийн насыг нэмснээр тэр хугацааг сунгаж болох ажээ. Гэхдээ Америкт эрүүл мэндийн салбарын зардал  маш өндөр байдаг. Сүүлийн  жилүүдэд зарим орон ытэтгэврийн насыг нэмсэн. Жишээлбэл, Францад тэтгэвэрт гарах нас 60 байсныг 61,58 болгожээ.  Грекийн эрчүүд 65-тайдаа биш 67 настайгаасаа тэтгэвэрт гарч байна. Италичуудын тэтгэврийн нас 62-оос 65,58  болжээ. Ингэснээр тэтгэвэр авч буй хүмүүсийн тоо бага боловч буурна, гэхдээ тэд буцаад залуужихгүй.  Япончууд 65 наснаас тэтгэвэрт гардаг. Гэхдээ тус улсад тэтгэвэр гарсныхаа  дараа олон хүн ажил хөдөлмөр эрхэлсээр байдаг.  

Bloomberg Sunset Index “Хамгийн хөгшин хүн амтай 10 орон”-ыг нэрлэжээ.

10. Болгар

  • Индекс – 2,6

9. Таиланд

  • Индекс – 2,6

8. Грек 

  • Индекс – 2,5

7. Орос 

  • Индекс – 2,4

6. Япон

  • Индекс – 2,3

5. Белорусь

  • Индекс – 2,3

4. Мальта 

  • Индекс – 2,3

3. Шри-Ланка 

  • Индекс – 2,3

2. Франц 

  • Индекс – 2,2

1. Сингапур 

  • Индекс – 2,2

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж