Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг энэ амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна. Өвлийн спортын төрлийг хослуулсан тус наадмын хүрээнд мөсөн шагайн харваа, мөсөн сурын харваа, мөсөн хананы авиралт, уран гулгалт, шүхрийн үзүүлбэр, мөсөн шатар, өвлийн дугуй, 4 дугуйт мотоциклийн парад зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах юм. Мөн хамгийн сайхан үндэсний хувцастай оролцогчийг шалгаруулахын зэрэгцээ гэр бүлийн хөгжөөнт болон цасан урлалын тэмцээнийг ч зохион байгууллаа. Үндэсний хувцасны төрөлд гадаадын оролцогчид ч оролцох боломжтой. Түүнчлэн аяллын хувцас, хэрэглэлийн үзэсгэлэн худалдааг гаргах юм.
Хоёр хоног үргэлжлэн явагдах “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярын нээлт өнөөдөр 12.00 цагт болно.
Ч.БОЛ