Украины зүүн хэсэгт орших Луганск мужийн Суходолская Восточная нүүрсний уурхайд баасан гаригт шилжих шөнө дэлбэрэлт болж, уурхайд байсан 28 ажилчны 16 нь эндэж, хоёр нь хүнд гэмтэж, арав нь хараахан олдоогүй байгаа талаар тус улсын онцгой байдлын яамнаас мэдэгджээ.
Украины нүүрсний уурхайнууд багаж хэрэгсэл дутмаг, хөдөлмөр хамгааллын стандарт муугаас дэлхийд хамгийн аюултайд тооцогддог. Одоогийн байдлаар шинжээчид дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ба аврагчид эрлийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Б.Энх