Хуучирсан мэдээ: 2017.02.10-нд нийтлэгдсэн

ҮЗХ асуудлаа шийдлээ

АН-ын ҮЗХ 50,6 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанд зуу гаруй гишүүн ирсэн ч АН-ын даргын албаа хараахан хүлээлгэж өгөөгүй байгаа З.Энхболд тус намын лидерүүд болох Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар ирсэнгүй.

ҮЗХ-ны 50 дугаар хурлын гишүүд тун богино хугацаанд асуудлыг шийдлээ. Энэ удаагийн хуралдаанаар долдугаар их хурлын дарга, тэргүүлэгчид болон тооллогын комисс, мандатын комиссоор ажиллах хүмүүсийг томиллоо.

АН-ын долдугаар их хурлаар намынхаа үндсэн дүрмийг хэлэлцэнэ. Харин үзэл баримтлалаа наймдугаар их хурлаад хэлэлцэхээр тогтлоо. АН-ын ҮЗХ-ны бүрэлдэхүүнийг намын их хурлын дараа дахин шинээр томилох тул одоогийн ҮЗХ-ны бүрэлдэхүүний  сүүлчийн хурал юм.

Т.НОМИН

Гэрэл зургийг: Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж