Сошиал, сэтгүүл зүй хоёрыг ялгах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2017.02.09-нд нийтлэгдсэн

Сошиал, сэтгүүл зүй хоёрыг ялгах хэрэгтэй гэв

УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталлаа. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр асуух асуулт, саналтай гишүүн байсангүй.

Үүний дараа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Байнгын хороон дээр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Х.Нямбаатар нар хэвлэлийг нэлээд буруутгасан байна. Манай улс төрчид сэтгүүл зүй, сошиал хоёроо ялгах хэрэгтэй байна. Үүнд маш том андуурал явж байна. Сошиалд яригдсан зүйлийг сэтгүүл зүй гэж ойлгоод байна. Аливаа асуудлыг нийтэд нялзааж ойлгох буруу. Энэ байдлаар МАН-ын 65 гишүүн хэвлэлийн эсрэг байгаа мэт харагдуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

-Таны хэлж байгаа хэвлэлтэй холбоотой асуудал бол сонгуулийн үед хэрэглэгдэх юм. Долдугаар сарын 1-нээс хэрэгжих ёстой байсан өмнөх хуулиар нэг сараас нэг жилийн хугацаагаар хорих ял байсныг хөнгөрүүлж оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Сонгуулийн үеэр худал мэдээлэл тараах нь Эрүүгийн хариуцлага хүлээнэ. Сонгуулийн бус үеэр худал мэдээлэл тараавал Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ. Мөн УИХ-ын гишүүд үг хэлэх нь нээлттэй.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж