“Эрдэнэт” үйлдвэрийн асуудалтай холбогдуулж, энэ цаг мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлж байна.
Төрийн тэргүүн “УИХ гэдэг бол Монголын төлөө зөвшилцөж ойлголцож асуудал шийддэг газар. Өнөөдөр яригдаж байгаа асуудлаар шийдвэр гаргах нь. Эхлээд нэг, хоёр гишүүний мэдэгдэл байсан бол одоо шийдвэр болох нь. Бид биенээ маажаад муулаад, биенээ дийлж байгаа мэт дүр үзүүлээд урагшилж чадахгүй.
Долдугаар сарын 10-нд МҮОНТ-д өгсөн ярилцлагадаа би маш тодорхой байр сууриа илэрхийлсэн. Шинэ УИХ эхний өдрийнхөө хуралдаанаар “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэх ёстой гэж.
1990 оноос хойш энэ УИХ, Засгийн газар хамгийн түрүүнд бүрдсэн. Гэтэл одоо долоон сарын дараа ярьж байгаа. Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэхгүй шийдвэр гаргах гэж байна.
Энэ асуудлаар нээлттэй сонсгол хий гэж би хэлсэн. Нээлттэй сонсгол хийгээгүй.
Тал, талаасаа ярилцаад асууж тодруулаад байхад тодорхой ойлголцолд хүрэх байх гэж найдсан. Нээлттэй сонсгол яваагүй.
Засгийн газар бүрдэнгүүтээ “Эрдэнэт”-д шинэ удирдлагаа томилж, 51 нь 51 шиг, 49 нь 49 шигээ байх ёстой.
Хууль дүрэм зөрчсөн бол хуулийн байгууллагаараа шалгуулах ёстой гэдэг байр суурь би илэрхийлж байсан.
“Эрдэнэт”-ийг 30 жил ажиллана гэж тэр үеийн мэргэжилтнүүд тооцсон. Өнөөдөр 39 дэх жилдээ ажиллаж байна. Гэхдээ 600 орчим сая долларын асуудал байна. Тоног төхөөрөмж хөрөнгө оруулалт маш их шаардаж байгаа. Үүнд 500 сая ам.доллар хэрэгтэй байгаа, өмнөх шигээ ажиллахын тулд. Одоо энэ үйлдвэрийн хаалт хөгжлийн тухай ярих ёстой болсон.
“Эрдэнэт” үйлдвэрийн зэс хайлуулах үйлдвэр байгуулах ёстой гэж шаардах ёстой.
Баялаг нь дуусаад ирэхэд өөр шинэ үйлдвэртэй болсон байх ёстой. Энийг 49, 51 хувиас шаардах ёстой.
Гэтэл энэ зүйлүүд явахгүй байна. Монголынхоо төлөө санаа зовсондоо орж ирлээ.
Та бүхний үгээр дэлхий хүлээж авахгүй. Уран цэцэн үг хэлж байгаа. Дэлхий нийт нэг л үг хэлнэ. Монголын эрх баригчид хувийн өмчийг нийгэмчиллээ л гэж хэлнэ.
Г.ДАРЬ