Эрх баригчид ажлаа “хаялаа”

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Эрх баригчид ажлаа “хаялаа”

Хачирхалтай шийдвэр болоод үл мэдэгдэх хүчин зүйлсээс шалтгаалан өнөөдөр ийм нөхцөл байдал үүслээ. Монголын түүхэнд бичигдэх байсан чухал чухал үйл явдлууд хойшилж, төрийн үйл хэрэг үнэн хэрэгтээ зогсонги байдалд орж эхэллээ.  
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулах 7 сарын 1-ний үйл явдлын нээлттэй сонсгол хоёр дахь удаагаа, Таван толгойн асуудлыг хэлэлцэх Засгийн газрын хуралдаан 3 дахь удаагаа хойшиллоо. Ажил олгогч эздийн холбоо Үйлдвэрчний эвлэл, Засгийн газрын 3 талт хэлэлцээр 2 дахь удаагаа тус тус хойшилж, Өлсгөлөн зарлагчидтай хийсэн УИХ-ын ажлын хэсгийн уулзалт 6 удаа болсон ч амжилтгүй өндөрлөлөө. Өчигдөр үргэлжлэх байсан энэ уулзалт мөн л хойшлогдов.
Юу болох гээд юм болгон хойшлогдоод байна вэ? Жагсаал цуглаан хүртэл хойшлогдоод эхэллээ. Ард түмэн энэ эргэлзээтэй байдлыг тааж чадахгүй байна.  Бие биенээ давах гэсэн, эсвэл биенээсээ айж цэрвэсэн энэ ойлгомжгүй байдал энд тэнд болоод байгаа эвгүй үйлдлийг эрхгүй сануулахад хүргэж байна шүү. Одоо л нэг мөр асуудлыг оновчтой шийдэхгүй бол байдал эсрэгээр эргэхгүй гэх батиалгаа алга боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж