Сэтгэцэд нөлөөлөх эмийн түүхий эд илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.02.10-нд нийтлэгдсэн

Сэтгэцэд нөлөөлөх эмийн түүхий эд илрүүлжээ

Нидерландын хууль хяналтын албаныхан сэтгэцэд нөлөөлөх нэг тэрбум ширхэг эм үйлдвэрлэхэд хүрэлцэх түүхий эд хураасан байна.

Бельгийн хилийн ойролцоох Зеланди  мужийн жижиг тосгоны машины зогсоолд тавьсан машинаас уг түүхий эдийг олжээ.

Нидерландын хууль сахиулах байгууллагынхан машины эзэн хэн болох, түүхий эд хаанаас эх сурвалжтай болох, энэ түүхий эдээр хийсэн эмийн зах зээлийн үнэ хэд болох талаар тодруулан ажиллаж байгаа хэмээн орон нутгийн хэвлэл мэдээлж байна.

Нидерланд бол мансууруулах бодисын хэрэглээг зөвшөөрдөг улс. Тиймээс мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөх эмийн хууль бус худалдааны томоохон төвд тооцогддог.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж