Ослын 2,6 хувь явган зорчигчийн буруугаас болжээ

Хуучирсан мэдээ: 2017.02.10-нд нийтлэгдсэн

Ослын 2,6 хувь явган зорчигчийн буруугаас болжээ

Өнгөрсөн  2016 онд нийт гарсан зам тээврийн ослын 2,6 хувь нь явган зорчигчийн буруугаас болж гарсан байдаг ажээ. Явган зорчигчийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг тааруугийн дээр орчин үеийн замын хөдөлгөөнд дасан зохицохдоо муу,  анхаарал  болгоомжгүй байдаг нь осол аваарын шалтгаан болдог байна.  Зам тээврийн ослын шалтгаан, нөхцөлөөс харахад ихэнх осол явган зорчигч доорх алдааг гаргадаг байна.

  • Ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур зам хөндлөн гарах

  • Явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах

  • Замын хажуугийн явган хүний зам, хөвөө байсаар атал зорчих хэсэг дээгүүр явах

  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ хөдөлгөөнд оролцох гэх мэтээс шалтгаалдаг ажээ.  

Энэ төрлийн осолд өртөгсдийн ихэнх нь гэнэт  зам хөндлөн гүйсэн байдаг. Мөн харанхуй болсон үед явган зорчигч өөрийгөө жолоочид үзэгдэж байгаа мэтээр буруу ойлгож осолд өртдөг байна. Харанхуй үед жолооч хар бараан зүйлийг 20-30 м, цагаан зүйлийг 30-40 м зайнаас л олж хардаг гэдгийг  судлаачид тогтоожээ. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч нар илүү анхаарал болгоомжтой байхыг Замын цагдаагийн албанаас санууллаа.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж