УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтыг шалгасан тухай байнгын хорооноос байгуулагдан ажилласан ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтийг хэлэлцэх байсан ч дахин хойшиллоо.
Дээрх асуудлыг хэлэлцэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн төлөөллийг оролцуулах байв. Гэвч тус 49 хувийг эзэмшигчдийн төлөөлөл орон нутагт ажиллаж байгаа аж.
Тэдний зүгээс "Эрдэнэт"-ийн шалгалтын дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг маргааш 09.00 цаг хүртэл хойшлуулж өгөх хүсэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд бичгээр ирүүлсэн байна.
Уг бичгийг үндэслэн хэлэлцэх асуудлыг хойшлуулах санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн 69 хувь нь дэмжив.
Ингээд маргааш 09,00 цагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дахин тов зарлаж, дээрх асуудлыг хэлэлцэхээр болж, хуралдаанаа өндөрлүүллээ.
Г.ДАРЬ