Амралтын өдрүүдэд юу үзэх вэ?

Хуучирсан мэдээ: 2017.02.10-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд юу үзэх вэ?

Амралтын өдрүүдэд юу үзэх вэ?

Та амралтын өдрүүдэд юу үзэхээр төлөвлөсөн бэ? Тэгвэл Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт "Кармен" дуурь, "Төгсгөлгүй" танго-балетыг тоглох юм байна. Мөн Улсын Хүүхэлдэйн театрт “Мял богдын намтар” жүжгийн нээлт болох бол Драмын театр В.Хюгогийн “Парисын дарь эхийн сүм” сонгодог жүжгийг дурлалт хосуудын Гэгээн валентины баярын өдрийг угтан тоглохоор болжээ.

Ингээд амралтын өдрүүдэд болох тоглолтын хуваарийг танилцуулья.


УЛСЫН ДУУРЬ, БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР.

  • 02.11-ний 17 цагаас "Кармен" дуурьтай.

Ж.Бизегийн нэрийн хуудас болсон дөрвөн бүлэг, дөрвөн үзэгдэлт “Кармен” дуурийг Монголын тайзнаа анх 1984 онд толилуулснаас хойш 28 жилийг үджээ. Уг дуурийн удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган нар ажилласан.

Дуурийн тухайд.Севиль хотын талбай. Түүний ойролцоо тамхины үйлдвэр байх бөгөөд хажууханд нь харуулын байр бий. Энэ талбай дээр Севиль хотын дорд гаралтнууд, дээдэс, цэргийн дарга нар, гуйлгачин хүүхдүүд, тамхичин хүүхнүүд, тэдний амраг хайртуудын амьдрал өрнөнө. Халуун цуст испани бүсгүй Кармений тухай өгүүлэх уг дуурь хоёрдугаар сарын 11-ний өдөр тоглогдоно.

  • 02.12-ны 17 цагаас Х.Алтангэрэл "Төгсгөлгүй" танго-балет


УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР

  • II.12 -18.00 цагаас

Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга В.Хюгогийн “Парисын дарь эхийн сүм” хэмээх сонгодог бүтээл "Гэгээн хайрын баярт зориулан" театрын тайзнаа дахин тоглогдох гэж байна. Энэ хорвоогийн хүмүүний амьдралын утга учир, үнэт баялаг нь “хайрын хүч” билээ. Хүн бүхэн хайр сэтгэлийн сайн сайхан зол жаргалыг эдлэх эрхтэй байдгийн адилаар өөртөө олдсон тэр хайр дурлал, зол жаргалд үнэнч байхын мөнхийн дуулал “Парисын дар эхийн сүм” сонгодог мюзикл жүжгийг үзээрэй. Энэхүү жүжгийг 2009 онд Драмын театрын тайзнаа Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тавьж байсан юм.

“ПАРИСЫН ДАР ЭХИЙН СҮМ” СОНГОДОГ МЮЗИКЛ ЖҮЖИГ

  • Ерөнхий найруулагч: Төрийн соёрхолт Н.Наранбаатар
  • Ерөнхий зураач. Т Ганхуяг /СТА/
  • Хөгжмийн зохиолч: С.Гантөр
  • Бүжиг дэглээч: Т.Төгсөө /СТА/

Дүрүүдэд:

  • Эсмеральда Н.Баярмаа
  • Квазимода С.Болд-Эрдэнэ /СТА/
  • Фроло хамба Г.Эрдэнэбилэг /СТА/
  • Феб М.Түвшинхүү /СТА/
  • Гренгуар Л.Дэмидбаатар /МУГЖ/
  • Гудул Б.Нармандах /СТА/
  • Клопен Б.Жаргалсайхан /МУГЖ/
  • Лис Ц.Баясгалан /СТА/
  • Олны хэсэгт театрын нийт уран бүтээлчид.


УЛСЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР

  • II.11 – 17.00 цагаас

“Мял богдын намтар” жүжиг

Жүжгийн үйл явцын тухай өгүүлэхэд. Төвдийн цаст нэгэн гацаанд баян худалдаачин Шаравжанцангийнх хүү Тойвгоо, охин Бидагийн хамт амьдран сууна. Хүүг долоон нас хүрэхэд эцэг нь насан эцэслэж, ээж Нянца Гаржан хоёр хүүхдийн хамт бэлэвсэрнэ. Эцгийн эд баялаг авга ах түүний эхнэрийн мэдэлд очиж тэд явуугийн дээдийг зовлонгийн ихийг амсана. Энэ байдлыг тэвчишгүй учир хүү Тойвгоог хараач болгохоор алсад морьдуулна. Хас бөгжит хилэнт хаанд Юндэн Тожил шавь оруулснаар хараалыг хүчтэй хийж авга ахын хүүгийн хурим найран дээрх 35 хүний амийг авч одно. Гэвч өшөө хорслоо тайлсан Тойвгоо үйлдсэн хилэнцэт нүглийн үрийг хар толгойдоо үүрч сэтгэл нь асар ихээр шаналан зовно. Тэр Марва Лозава багштай учрах гээд үйл явдал өрнөх юм.

Ч.БОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж