Математик, гадаад хэлний сургалттай “Олонлог” сургуулийн зохион байгуулдаг Тусгаар тогтнолын математикийн улсын IV уралдаан Билгийн тооллын XVII жарны гал тахиа жилийн шинийн 5, 6 буюу 2017 оны гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд болох гэж байна.
Тусгаар тогтнолын Анхдугаар олимпиадыг 2011 онд “Өдрийн сонин” болон тус сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга асан Ж.Гангаа болон мэдээллийн News.mn сайтын дэмжлэгтэйгээр Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100 жилийн ойд зориулан зохион байгуулсан юм. 2015 оноос энэ олимпиадыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар ивээн тэтгэн хамтран ажиллаж байгаа юм.
Монгол хүүхдийг эх оронч, тусгаар тогтнол, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндлэх, үүний тулд цэцэн цэлмэг хурц оюун ухаантай байхыг уриалан дууддаг, олон нийтээс шударга хүртээлтэй чанараараа сайшаагдсан уралдаан болж чаджээ.
ТУС ОЛИМПИАДЫН УДИРДАМЖТАЙ ТАНИЛЦАНА УУ.