Элчин сайд А.Карловыг марканд мөнхөлжээ

Хуучирсан мэдээ: 2017.02.10-нд нийтлэгдсэн

Элчин сайд А.Карловыг марканд мөнхөлжээ

ОХУ-аас Турк улсад Элчин сайдаар ажиллаж байсан Андрей Карловын дурсгалд зориулсан шуудангийн марк гаргажээ. Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 10-нд тохиож буй Дипломат ажилтны өдрийг тохиолдуулан маркны нээлтийг Москвагийн Шуудангийн газарт хийжээ.

Уг ёслолд Элчин сайдын гэргий Марина Карлова, Гадаад хэргийн дэд сайд Сергей Вязалов, “Орос Шуудан” компанийн дэд захирал Дмитрий Страшнов нар оролцсон байна. Энэхүү марк нь “ОХУ-ын Баатрууд” цувралын бүрэлдэхүүн болон гарч байгаа бөгөөд 135 мянган хувь хэвлэжээ.

Андрей Карловыг 2016 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Анкара хотноо гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд үг хэлж байхад нь буудан амь насыг нь хөнөөсөн. Түүнийг нас барсны дараа Ерөнхийлөгчийн зарлигаар “Улсын Баатар” цолоор нэхэн шагнасан юм.

Маркийн нэг бүрийн үнэ нь 19 рубль ажээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж