Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд өсвөр үеийн цанын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд 13 аймгийн 19 багийн 12-18 насны 150 тамирчин оролцож байна. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 5 км, 10 км, 15 км, 20 км-ын зайд болж байгаа бөгөөд маргааш өндөрлөнө.
Ч.БОЛ