Хятад улс хилээр нэвтрэн ирж байгаа гадаад иргэдийн хурууны хээг авч байх болсон талаар Хятадын Олон улсын радио мэдээллээ. Тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас БНХАУ-ын хилээр шалган нэвтрэх удирдлагын хуулийн холбогдох заалтыг үндэслэн ийм шийдвэр гаргаж байгаа ажээ.
Хурууны хээ авах туршилтыг өнөөдрөөс /2017.02.10/ Шэньжений онгоц буудалд эхэлж байна. Дараа нь БНХАУ руу нэвтэрдэг бүхий л боомт, олон улсын нисэх буудлуудад нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Хилээр нэвтэрч байгаа гадаадын 14-70 насны иргэдийг хамруулах бөгөөд дипломат паспорттай иргэдээс хуруу хээ авахгүй юм.
А.ТУЛГА