Б.Ганзориг: Одоогоор хөрөнгө оруулалт чамлалттай байна

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Б.Ганзориг: Одоогоор хөрөнгө оруулалт чамлалттай байна

Монгол-Энэтхэгийн бизнес форумын талаар Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзоригоос тодрууллаа.

-Бизнес форумын гол зорилго юу байв?

-Энэтхэг улс үндлэсний нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд эхний 10-т ордог. Энэтхэгийн Ерөнхийлөгчийг дагалдаж 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөгч ирсэн байна. Хоёр талаас 130-аад хүн оролцлоо. Энэтхэгт хүнс, хөдөө аж ахуй, мэдээлэл, холбооны технологи, уул уурхай, боловсрол зэрэг салбар сайн хөгжсөн. Тэргүүлэх чиглэлийн төлөөлөгчид нь ирсэн байна. Форумын үеэр түншүүд бие биеэ олж авна. Ирээдүйгээ төсөөлнө. Газар нутаг алс тул одоогоор хөрөнгө оруулалт бага байна. Цаашдаа бид Энэтхэгээс хөрөнгө оруулалт их татах ёстой. Одоогоор Энэтхэгийн хөрөнгө оруулалттай 30-аад аж ахуйн нэгж, 7,5 сая ам.долларын хөрөнгө оруулалт байна. Энэ бол чамлалттай тоо. Дэлхий нийт Монголыг сонирхож байгаа энэ цагт Энэтхэгийн бизнес эрхлэгчид ирсэн нь талархалтай үйл явдал боллоо. Зарим аж ахуйн нэгжүүд хамтарч хөрөнгө оруулахаар болсноо сая мэдэгдлээ. Энэтхэг төмөрлөгийн үйлдвэрийн хөгжил сайтай. Энэ чиглэлээр ч тодорхой үр дүн гарна.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж