Францын Парис хотноо IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 2017 оны анхны “Их дуулга” тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болох гэж байна. IJF-ийн шинэчилсэн дүрмээр зохион байгуулагдах тус тэмцээнд 60 орны эрэгтэй 270, эмэгтэй 161 нийт 431 тамирчин оролцох юм. Энэ оны анхны "Их дуулга"-д манай улсаас дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одын удирдлагад 13 тамирчин өрсөлдөнө.
БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
Эрэгтэй:
- 60 кг – Б. Амартүвшин, Ж. Амарболд
- 66 кг – Г. Хэрлэн, Б. Эрхэмбаяр
- 73 кг – Н. Хадбаатар
- 81 кг – Н. Дагвасүрэн
- 90 кг – Г. Алтанбагана
Эмэгтэй:
- 48 кг – М. Уранцэцэг
- 52 кг – Л. Сосорбарам
- 63 кг – Б. Мөнгөнчимэг, Б. Ганхайч
- +78 кг – О. Жавзмаа, Э. Гандиймаа нар зодоглоно.
Ч.БОЛ