“Эрдэнэт”-ийг хэлэлцэхэд 49 хувийн төлөөлөл оролцоно

Хуучирсан мэдээ: 2017.02.09-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийг хэлэлцэхэд 49 хувийн төлөөлөл оролцоно

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцох гишүүдийн ирц бүрдсэн тул дөнгөж сая эхэллээ.

Тус байнгын хороо нийт таван асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Эдгээрээс олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг хамгийн сүүлд хэлэлцэхээр болоод байна.

Энэ асуудлыг хэлэлцэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан “Монгол зэс” корпораци талаас төлөөлөл оролцох аж.

УИХ-ын дарга М.Энхболд дээрх төлөөллийг тус хуралдаанд оролцуулахыг үүрэг болгож, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос холбогдох хүмүүсийг тус хуралдаанд хүрэлцэн ирэхийг хүлээсэн байна.

Одоо байнгын хорооны хуралдаанаар Дотоодын цэрэг байгуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж