Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хүргүүллээ. Дэлгэрэнгүй…
Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу ирэх бямба, ням гаригт тодорхой суурьшлын цэгүүдээс “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн автобус 10.00,12.30,15.00 цагт иргэдэд үйлчлэх юм. Дэлгэрэнгүй…
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжлээ. Дэлгэрэнгүй…
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтыг шалгасан тухай байнгын хорооноос байгуулагдан ажилласан ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтийг хэлэлцэх байсан ч ирц хүрээгүйгээс дахин хойшиллоо. Дэлгэрэнгүй…
УИХ-ын чуулганаар “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, батлалаа. Дэлгэрэнгүй…
УИХ-ын даргын 2017 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 34 тоот захирамжаар Туул голын сав газрын хамгаалалт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг судалж шаардлагатай бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ. Дэлгэрэнгүй…
Намынхаа 80 мянган гишүүний оролцоотойгоо өнгөрсөн сарын 29-нд шинэ даргаа тодруулсан Ардчилсан нам одоо байрлаж байгаа байрнаасаа нүүж “Шонхор тауэр”-т үйл ажиллагаа явуулахаар болжээ. Дэлгэрэнгүй…
УИХ-ын чуулганаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан Цагдаагийн албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай асуудлыг холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Дэлгэрэнгүй…