Франц DJ ALEX өнөөдөр “MAX MUSIC”-г доргионо

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Франц DJ ALEX өнөөдөр “MAX MUSIC”-г доргионо

“UB Палас”-ын “Max Music club”-т өнөөдөр Францаас ирсэн DJ ALEX Microelements label-тай хамтарсан “Maximal Techno” шоу тоглолтоо  хийх гэж байна. 22.00 эхлэх энэхүү шоунд түүнтэй хамтран 15  жил DJ MIX эгшиглүүлж буй DJ Zero, Монголын шилдэг R&B DJ Заяа нартай тоглох юм. Электро хөгжим сонсогч залуустаа хүртээмжтэй байлгах зорилгоор  тасалбарын үнийг тус клубын ердийн таксын үнээр тогтоожээ. “Max Music club” нь Монголын электроник хөгжим сонирхогч залуус цугладаг төв бөгөөд электрон хөгжмийг цэвэр төрөл жанраар нь хөгжүүлж буй цорын ганц клуб юм. Өнөөдөр тус клубт Франц, Монголын DJ нарын MIX, ур чадварыг харьцуулан мэдрэх сонирхолтой шоу болох нь ээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж