Барилгын ханган нийлүүлэгчид чуулна

Хуучирсан мэдээ: 2017.02.09-нд нийтлэгдсэн

Барилгын ханган нийлүүлэгчид чуулна

Барилгын салбарын ханган нийлүүлэ​гчдийн чуулганыг энэ сарын 15-ны өдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-д  зохион байгуулахаар болжээ. Эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаа энэ үед Барилгын салбарын ханган нийлүүлэгчид болох барилгын материал үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдэд төрөөс баримтлах бодлого чиглэл тодорхой бус байгаагаас тэдний үйл ажиллагаа доголдож, төрөөс хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд үр дүнгээ өгөөгүйгээс барилгын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид хүндхэн байдалд ороод байна.

Тиймээс салбарт тулгарч буй асуудлыг шийдэх гарцыг тодорхойлж, харилцан уялдаатай ажиллах боломжийг дэмжсэн энэхүү чуулганд Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн засаг даргын Тамгын газар,  МҮХАҮТ, Монголын барилгын үндэсний  ассоциаци, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, худалдааны төлөөлөгчид оролцох юм. Чуулганаар  барилгын салбарт төрөөс баримтлах бодлого чиглэл, нийслэлээс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр,  эдийн засгийн төлөв байдал барилгын салбарын нөлөөлөл, барилгын материалын зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага болоод барилгын материалын ханган нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцооны талаар хэлэлцэх юм байна.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж