Ерөнхий сайд хүндэтгэлийн их өргөө бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд хүндэтгэлийн их өргөө бэлэглэв

Ерөнхий сайд
С.Батболд Дундговь аймгийн 70 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаанд оролцоод
өчигдөр ирлээ. Дуу хуурын өлгий нутаг болсон Дундговь, түүний ээжийн төрсөн
нутаг тул бага насны гэгээн дурсамж дүүрэн байдаг гэнэ. Тэрбээр төрөлх
нутгийнхаа баярыг хуваалцаж, төрийн ёслол хүндэтгэлийн их цагаан өргөө
бэлэглэжээ.

Мөн тус аймгийнхан ойн баяраараа Мандалговь хотод чин ван
Г.Чагдаржавын дурсгалын хөшөөг нээн Ерөнхий сайд оролцсон байна. Тэрбээр уг
хөшөөний нээлтэд хэлсэн үгэндээ тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцэгчээр
дундговьчууд бахархаж, хүндэтгэх ёстойг онцлон хэлсэн юм. Мөн Засгийн газраас
эдийн засаг, нийгэм, болосврол, соёл урлаг, уул уурхай, дэд бүтцийн чиглэлээр
хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын тухай танилцуулсан юм.


А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж