Дүүргийн аварга шалгаруулах уран уншлагын “Уран жиргээ-2017” уралдааны шилдгүүд тодорч, өнөөдөр шагналаа гардан авлаа. Энэ үеэр 69 дүгээр цэцэрлэгийн Б.Бүжинлхам “Үхэр тэрэг”, 16 дугаар сургуулийн Б.Мөнхсүлд “Баавгай”, ӨЗБЛАС-ийн Б.Тэмүүлэн “Хүмүүн бичиг”, 116 дугаар сургуулийн Б.Болормаа “Би монголоороо гоёдог” шүлгийг уншиж сонирхуулав. Уралдааны дөрвөн насны ангилалд эхний байрт шалгарсан хүүхдүүдэд дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нар баяр хүргэж, сурлагын амжилт хүссэн юм. Монголын болон дэлхийн хүүхдийн шилдэг зохиол, бүтээлийг хүүхэд багачуудад таниулах, уран уншлагын ур чадварыг хөгжүүлэх зорилготой уг уралдаанд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах насны ангилалд нийт 150 гаруй хүүхэд өрсөлдсөн. Эдгээрээс насны ангилал тус бүртээ эхний гурван байр эзэлсэн 12 хүүхэд хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Ингээд ангилал тус бүрт шилдгээр шалгарсан хүүхдүүдийг танилцуулъя.
Цэцэрлэгийн насны ангилал
Ерөнхий боловсролын сургууль бага нас буюу 1-5 анги
Дунд нас буюу 6-9 дүгээр анги
Ахлах нас буюу 10-12 анги
Эх сурвалж: СБД