Финляндын сорил уралдаанд Лёб хурдан нь байлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Финляндын сорил уралдаанд Лёб хурдан нь байлаа

Раллигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний энэ оны найм дахь гараа Финляндад өнөөдрөөс эхэлж байна. 61 дэх удаагийн Финляндын гарааны сорил уралдаан өчигдөр болж, тамирчид 3.19 км зайд уралджээ. Нийлбэр дүнг тэргүүлсэн амжилттайгаар гол өрсөлдөгчдийнхөө нутагт ирсэн “Ситреон” багийн Себастьян Лёб нэг минут, 35,7 секундын хугацаанд замаа туулснаар тэргүүлсэн байна.  Өнгөрсөн жил Финляндын гараанд түрүүлж байсан Яари Матти Латвала “Форд” багийн хамгийн богино хугацаа болох нэг минут, 36,6 секундын амжилтаар гуравдугаарт бариалсан бол Лёбын нутаг нэгт, багийн анд Себастьян Огие нэг минут, 36,3 секундээр сорил уралдааны хоёрт хурдалжээ. Энэ онд хоёр түрүүг өрийн болгосон Огие амралтын өдрүүдээр хамгийн шилдэг нь байж, нийлбэр дүнд байрлалаа ахиулахыг хүсч байгаа. Долоон уралдааны дараачаар Франц эр гуравдугаарт бичигдэж байна. Петер Сольберг “Ситреон”-ы давамгайллыг бататгаж, дөрөвт орох хугацааг харуулжээ. Түүний ард Их Британийн Мэттью Уилсон нэг минут, 37,4 секундээр бичигдсэн байна. “Формула нэг”-ийн дэлхийн аварга Кими Райконен долоод орсноор сорил уралдааныг дуусгажээ.

                                        Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж