Николас Кейж Аляскийн цуврал алуурчны тухай кинонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Николас Кейж Аляскийн цуврал алуурчны тухай кинонд тоглоно

Холливудын нэрт жүжигчдийн нэг Николас Кейж онц, хэрцгий олон аллага үйлдсэн Аляскийн цуврал алуурчны тухай өгүүлэх “Frozen Ground” нэртэй шинэ кинонд тоглохоор болсон тухай АР агентлаг мэдээлжээ. Аляскийн Анкориж хотод олон хүний амь насыг бүрэлгэж, цуврал аллага үйлдсэн гэмт этгээдийг Аляск мужийн цагдаагийн газрын мөрдөгч Гленн Флотт гэгч илрүүлж, баривчилснаар алуурчин шоронд хоригдох болсон юм. Киноны тухайд Николас Кейж чухам хэнийх нь дүрийг бүтээх эсэх нь одоогоор нууц хэвээр байна. “Frozen Ground” киног Emmett Furla Films болон Amber Entertainment хамтран бүтээх бөгөөд киноны зураг авалт аравдугаар сарын 10-нд Анкориж хотод эхлэх аж.

Цуврал алуурчны нэрийг Роберт Хансен гэдэг. Тэрбээр эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг байсан бөгөөд 1970, 80-аад онд хотын захын жижиг дэлгүүрт талхны лангуу ажиллуулдаг байсан гэнэ. Хансен 12 жилийн хугацаанд 17 эмэгтэйн амийг бүрэлгэснээс гадна 30 эмэгтэйг хүчирхийлж, зэрэмдэглэсэн байна. Эцэст нь тэрбээр 1984 онд Сьюардын гянданд 461 жил хоригдох ялаар шийтгүүлсэн ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж