Энэтхэг дараагийн их гүрэн үү?

Хуучирсан мэдээ: 2017.02.06-нд нийтлэгдсэн

Энэтхэг дараагийн их гүрэн үү?

“Энэтхэг-дэлхийн эдийн засгийн зүтгүүр” гэсэн тодотгол олонтаа сонсогдох болсон төдийгүй тус улс шинжээчид, эдийн засагчдын “хайрыг” сүүлийн жилүүдэд ихээхэн татаж байгаа юм. Хятадын эдийн засгийн өсөлт  6,3  хувийн өсөлттэй байгаа бол Энэтхэгийнх 7,5 хувьтай гарлаа. Түүхий эдийн үнэ буурсан, Орос, Бразил, Өмнөд Африкийн асуудлууд BRICS-ийн ирээдүйг бүдэгрүүлсэн, Сири, Турк, Ливийн нийгмийн хямралууд, Европын асуудлууд, АНУ-ын ирээдүйн тодорхойгүй байдал зэрэг нь Энэтхэгийг дэлхийн эдийн засгийн бараг цорын ганц найдвар болгон харагдуулж байгаа юм. Нэг үгээр Энэтхэг нь харанхуйд зам заагч гэрэлт од  болж байгааг Олон улсын валютын сан, Дэлхийн банк, олон улсын хэвлэл мэдээллийнхэн онцолжээ.

Гэхдээ бодит байдал тийм сайхан биш байна.

Энэтхэгийн ДНБ-ний өсөлтийн динамик

Олон улсын валютын сангийн (ОУВС) мэдээлснээр 2016 онд Хятадын дотоодын нийт  бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ 11,4 их наяд ам.доллар байсан бол Энэтхэгийнх 2,25 их наяд хүрчээ. Хятадын хүн ам 1,37 тэрбум, Энэтхэгийнх 1,34 тэрбум бөгөөд Хятадын нэг хүнд ноогдох ДНБ нь 8 260 ам.доллар, харин Энэтхэгийн энэ үзүүлэлт дөнгөж  1 718 ам.доллар юм байна.  Товчхондоо бол Хятадын эдийн засаг нь тав дахин их.

Эдийн засгийн өсөлт нь Энэтхэгт 7,5 хувь ч нэг хүнд ноогдох нь 129 доллар бол Хятадад 6,3 хувийн өсөлттэй хэр нь  дээрх  үзүүлэлт  520 доллар болж байна. Эдгээр үзүүлэлтээр Хятадыг гүйцэж  түрүүлэхийн тулд Энэтхэгийн ДНБ 30 хувиар өсөх ёстой. Эдийн засгийн өсөлтийг аваад үзэхэд Энэтхэгийн хүн амд ноогдох үзүүлэлт нь Хятадыг давахын тулд 127  жил шаардлагатай  гэж зарим хүмүүс тооцжээ.

АРДЧИЛЛЫН АРИУН ҮХЭР

Энэтхэгийн  эерэг үзүүлэлт  баруунынханд  найдвар төрүүлээд байгаагийн  шалтгаан  нь Энэтхэг  ардчиллыг дагадагтай холбоотой.  Ардчилал ядуу орнуудад үйлчилдэггүйг хэн ч анзаарахгүй байгаа. 

Энэтхэг, хятадын ДНБ-ний бодит өсөлт

Энэтхэгт ардчилал үйлчилж байсангүй. Хүн амд ноогдох орлогоор Энэтхэг дэлхийн ядуу орнуудад орно. Энэтхэгчүүдийн 48 хувь нь  бие засах газабүү хэл цахилгаан, ус зэрэг наад захын хэрэгцээгээ хангаж чаддаггүй.  Хүн амд ноогдох ДНБ-ээр Судан, Конго, Лаос, Папуа-Шинэ Гвинеи зэрэг олон орноос доогуур үзүүлэлттэй орон бол Энэтхэг.

Гэвч Энэтхэг хүн амын насжилтаар давуу.  Хятадууд эрчимтэй хөгширч байна. Гэтэл Энэтхэгийн хүн амын 50 хувь нь 30 хүртэлх насны залуучууд  юм. Харин  тэдний ихэнх нь мэргэжилгүй, орчин үеийн эдийн засгийн харилцаанд оролцож чадахгүй байгаа нь харамсалтай.  Залуучуудын хүсэл эрмэлзэл,  хүлээлт их байгаа ч  чадвараа ашиглах боломжгүй, хуримтлал бараг үгүй зэргээс гэмт хэрэг нэмэгдэж байна.

Сүүлийн 70 жилд энэтхэгчүүд английн үлдээсэн системийг үгүй болгоод байна. Гэвч тус улсын шүүх, хууль тогтоох байгууллагууд, гүйцэтгэх засаглал нь иргэдийнхээ төлөө ажилладаггүй. Хэдэн арван жилээр үргэлжилсэн  авлига хүмүүсийг туйлдуулж байгаагийн дээр цаасан дээрх тунхаглал  төдий хууль нь иргэдээ хамгаалж чадахгүй хэвээр. Энэтхэгчүүд барууны амьдралын хэв маяг, технологи, олон институцийг нь хуулан авсан ч “амьдралд ухаалгаар хандах”  жишиг тогтоогүйг зарим эх сурвалж тодотгожээ.

Нөгөөтэйгүүр тус улсын Засгийн газрын өр хурдтайгаар нэмэгдсэн, корпорациуд ч зээлд амташсан,  үйлдвэрүүд нь зарлага ихтэй,  төлөвлөлт зорилгогүй, ажиллагсдын хөдөлмөрийн хөлс бага, үйлдвэрлэл нь үр өгөөжөөр дорой гэхчилэн тоочвол сөрөг үзүүлэлт олонтой.

ЭНЭТХЭГИЙН ИРЭЭДҮЙ ЯМАР БАЙНА ВЭ?

Энэтхэгийн дунд болон дээд давхаргынхан ихээхэн ихэмсэг бөгөөд өөрсдийгөө баялгийг бүтээгч бурхад гэхээс холгүй  байдаг.  Энэ бардамнал нь үндсэрхэг үзлийг газар нутгийн хэмжээнд дэвэргэж байна. Нарендра Модийн толгойлсон “Энэтхэгийн ардын нам” хоёр жилийн өмнөөс засгийн эрхийг  авсанаар үндсэрхэг үзэл оргилдоо хүрсэн юм.  Моди өнгөрсөн оны  арваннэгдүгээр сард бүх мөнгөнийхөө 86 хувийг эзэлдэг өндөр номиналын дэсвгэртүүдийг эргэлтээс гаргахаар шийдсэн нь дарангуйллын ээлжит алхам болсон гэж болно. Асуудлыг танхмаараа ч хэлэлцээгүй юм. Төв банк нь хүртэл энэ тухай сүүлчийн мөч хүртэл мэдэхгүй байжээ.

Энэ бүхнээс үүдэн Энэтхэг Хятадыг шахаж чадахгүй гэж зарим эдийн засагч дүгнэхэд хүрчээ.  Харин Пакистан, Бангладеш, Шри-Ланка, Мьянмар эсвэл Балба шиг ээлжит гадилын орон болох магадлалтай хэмээн эцэст нь тодотгожээ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж