“Маск” продакшн ирэх наймдугаар сарын дундуур шинэхэн тоглолтоо хүргэхээр бэлтгэлдээ оржээ. Хошин урлагийн хамтлагууд зуны амралтаа үргэлжлүүлж байгаа бол тэд МҮЭСТО-д тоглолтын бэлтгэлээ базаад тун ч зав муутай байгаа гэнэ. Тус хамтлагийн жүжигчин М.Баярмагнай тоглолтын бэлтгэлийнхээ хажуугаар шинэхэн дэлгэцийн бүтээлд гол дүр бүтээж байгаа аж. Улсын их баяр наадмын өмнө Хөвсгөл болон төрсөн нутаг Баянхонгороороо аялаад ирсэн тэрбээр долдугаар сарын 29-30-нд тохиож буй аймгийнхаа 70 жилийн ойд очих завгүй, ажил ихтэй байгаа гэнэ.
А.Зул