Гавьяат эдийн засагч Б.Осоргарав “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачилж, хандивын аян эхлүүлсэн. Энэхүү аяныг УИХ-ын гишүүд болон аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй дэмжиж хандив, тусламж үзүүлэхээ илэрхийлээд байгаа билээ. Төр засгаас хандивын аяныг дэмжиж буй нийт иргэд аж, ахуйн нэгжүүдэд талархахын хамтаар хандив, тусламжийн хөрөнгийг зүй зохистой, хяналттай зарцуулахаа илэрхийлж байгаа юм.
Тиймээс Сангийн яамнаас хандив, тусламжийн орлогыг төвлөрүүлэх “Хандив”-ын төгрөгийн болон валютын дансыг Төрийн сан, Төрийн банк болон Монголбанкинд нээсэн байна. Эдгээр дансанд цугларсан хандивын мөнгөний зарцуулалтын талаархи мэдээллийг Сангийн яамнаас олон нийтэд ил тод, тогтмол мэдээлж байх юм байна.
Хандивын данс:
-Төрийн сан 100900080800 Хандив MNT
-Монгол банк 3332444 Хандив USD, Төрийн банк 106030080800 Хандив MNT, USD
Дээрх дансуудад цугларсан хандивын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ хаягаас харах боломжтой юм.
Ш.ЧИМЭГ