“Crush Bash” рекламанд тоглоод завгүй

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

“Crush Bash” рекламанд тоглоод завгүй

Охидын хайрыг булаах “Crush Bash”-ын таван залуу энэ зуныг их л завгүй өнгөрүүлжээ. Тэдэнд ээлж дараалан тоглох реклам, сурталчилгааны санал байнга ирдэг учир, зураг авалт ихэтэй байдаг гэнэ. Саяхан гэхэд л тэд бэлэн гоймонгийн сурталчилгаанд тоглосон сурагтай. “ВЕ” брэндийн нүүр царай болж, бүх л сурталчилгаанд нь тоглож байдаг “Crush Bash”-ийнхан энэ удаад бэлэн гоймонг хэрхэн сурталчилах бол. Сонирхуулахад тэд анхны бие даасан цомгийн ажилдаа орсон бөгөөд ирэх намраас сонсогчдын хүртээл болгохоор төлөвлөж байгаа гэсэн.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж