Далай ламыг ашиглаж асуудал үүсгэхээ боль гэв

Хуучирсан мэдээ: 2017.02.04-нд нийтлэгдсэн

Далай ламыг ашиглаж асуудал үүсгэхээ боль гэв

Далай лам

“АНУ Далай ламыг ашиглан Хятадад асуудал үүсгэхээ болих хэрэгтэй” хэмээн Түвдийн асуудал хариуцсан Бээжингийн албаны хүн “Global Times” сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Үндэстэн ястан, шашны асуудал хариуцсан хорооны дарга Жу Вейцун хэлэхдээ Далай ламыг ашиглах нь АНУ, Хятадын харилцааг муутгахаас өөр ямар ч тусгүй гэжээ.

Үүний хариуд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Далай ламын асуудлаар Бээжинтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ хэмээсэн байна.

Бурхны шашны тэргүүн Далай лам 1959 онд эх орноосоо дүрвэж, Энэтхэгт суурьшсан юм. Гэвч Бээжин түүнийг Түвдийн тусгаар тогтнолыг дэмжсэн улс төрийн үйл ажиллагаа явуулдаг хэмээн буруутгадаг.

Эх сурвалж: Reuters

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж