Хөрш зэргэлдээ аймаг сумдад цэцэг өвчин гарсантай холбоотойгоор сумын засаг даргын захирамж гарч төвийн болон гэр хорооллын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт зохион байгуулж байна.
Шалгалтаар хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй жижиглэнгийн мах махан бүтээгдэхүүн гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг шалгаж зөвлөмж хүргүүлж ажиллаж байна.
ААН болон Иргэд олон нийтийн хувьд гарал үүслийн гэрчилгээтэй эрүүл аюулгүй байдлын дүгнэлттэй бүтээгдэхүүн худалдан борлуулах, авах хэрэгтэй гэдгийг зөвлөлөө.
Мөн шалгалтын хүрээнд тухайн аж ахуй нэгжийн архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөл, галын аюулгүй байдлын дүгнэлт, цагийн хуваарь зэргийг шалгаж, зөрчилтэй аж ахуй нэгжид сануулга өгч ажиллах юм байна.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN