Сүхбаатар бэлэн байдалд шилжив

Хуучирсан мэдээ: 2017.02.04-нд нийтлэгдсэн

Сүхбаатар бэлэн байдалд шилжив

Сүхбаатар аймгийн Засаг дарга өчигдөр /2017.02.03/ "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" захирамж гаргажээ.

Захирамжаар тус аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдад малын гоц халдварт шүлхий халдварт өвчин оношлогдож, Баруун-Урт, Сүхбаатар сумдад өвчний шинж тэмдэг илэрч, өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхийг үүрэг болгосон байна.

Иймд Сүхбаатар аймгийн хэмжээнд өчигдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, олон нийтийн аливаа үйл ажиллагааг тодорхой бус хугацаагаар хоригложээ.

Засаг даргынх нь гаргасан энэхүү шийдвэр ирэх даваа гаригт Сүхбаатар аймгийн Ардчилсан намын гишүүдээс хийх жагсаалтай холбоотойгоор урьдчилан авч буй арга хэмжээ байж болох талтай гэсэн хардлагыг иргэд мөн хэлж байгаа. Гэхдээ аймгийн хэмжээнд хэд, хэдэн сумдад малын гоц халдварт өвчин гарсан нь дээрх арга хэмжээг авахаас аргагүйд хүргэсэнийг ойлгох ёстой гэж орон нутгийн иргэд мөн ярьж байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж