Хуучирсан мэдээ: 2017.02.04-нд нийтлэгдсэн

Цасаар шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр цаг агаар дулаарах шинжгүй байна. Учир нь маргаашнаас баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн  хойд хэсгээр, 6-7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд зарим газраар,  6,7-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ингэхдээ 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр  хүйтний эрч сулавтар байх боловч цаашдаа хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 23-28 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байх аж.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж