ХОНЬ: Найз нөхөд, харилцаа холбоондоо анхаарах долоо хоног. Бусдад цензур тавьж, өөнтөглөх хэрэггүй гэж зөвлөе. Хостойгоо ойлголцоход хүндрэлтэй байх болно. Тиймээс хэт романтик хандлага гаргах хэрэггүй. Таны ажлын амжилт бусдын атаархлыг төрүүлэх болно. Бизнес эрхлэгчид алдагдал хүлээж магадгүй. Эрүүл мэндийн байдалдаа анхаарч, нарийн шинжилгээ өгөхийг зөвлөж байна.
ҮХЭР: Шаргуу хөдөлмөрлөж, эрч хүчтэй байх долоо хоног. Ажлын бүтээмж өндөр байна. Орлого нэмэгдэж, санхүүгийн хүндрэлээс гарахад тусална. Долоо хоногийн дунд үед сэтгэл гутралд өртөх магадлалтай. Сэтгэлзүйн байдлаас шалтгаалан биеийн эрүүл мэнд доройтно. Бусдад хатуу үг хэдэх хэрэггүй. Ганц бие хүмүүс адал явдалд хэт дурласнаасаа болж бусдад хууртагдах, эд хөрөнгөөрөө хохирч магадгүй.
ХАМТАТГАХ: Хайр дурлалд одтой байх болно. Ганц бие хүмүүс хайр сэтгэлээ илчлэх боломжийг битгий алдаарай. Удаан хугацаанд үргэлжилсэн харилцаагаа нэг мөр тогтворжуулж, эсвэл хүйтэн хөндий тааламжгүй харилцааг цэглэх цаг нь иржээ. Эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Хувийн асуудалдаа хэт анхаараад ажил төрлөө орхигдуулж болохгүй.
МЭЛХИЙ: Амжилттай долоо хоног. Долоо хоногийн эхээр гэнэтийн их мөнгөний орлого таныг баярлуулах болно. Албан тушаал, зэрэг дэв ахих боломж гарч ирнэ. Танилцсан хүнтэйгээ удаан хугацааны турш холбоотой байх болно. Хосуудын мөнгөний асуудал дээр санал зөрөлдөх бололтой. Эрүүл мэндийн байдал сайжирна. Сэтгэл санаа өөдрөг, идэвхтэй байх болно.
АРСЛАН: Сэтгэл санаа өөдрөг байна. Амьдралдаа сэтгэл хангалуун байдлыг мэдэрч, ажиллах эрч хүчээр дүүрэн байна. Эдгээр өдрүүдэд аз таныг ивээнэ. Бизнес эрхлэгчдэд ашигтай санал орж ирэх боловч санхүүгийн асуудал тулгарах бололтой. Таны харилцааны ур чадвар өндөр байх тул илтгэл тавих, гэрээ хэлцэл байгуулахад амжилттай болно.
ОХИН: Бүтээлч долоо хоног. Ажил дээрээ идэвхтэй байснаар их зүйлийг амжуулж, хамт ажиллагсад болон даргаасаа магтаал сонсоно. Таны удирдан зохион байгуулах чадвар өндөр байна. Тиймээс энэ бол шинэ үйл ажиллагаа эхлэх эсвэл хувь нийлүүлсэн байгууллагыг хяналтдаа авах боломжтой цаг. Таны тусламж дэмжлэг бусад хүмүүст хүндэтгэл төрүүлж, өндөр үнэлэгдэх болно. Гэр бүлийн харилцаанд эдгээр өдрүүд тааламжтай байна.
ЖИНЛҮҮР: Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Гэхдээ бусадтай харилцахдаа хэт бардамнах хэрэггүй. Эдгээр өдрүүдэд хийх ёстой зүйлээ л хийж, элдэв зүйлд санаа зовох хэрэггүй. Санааг тань зовоож байсан асуудлуудыг цэгцэлж, шийдвэрлэж чадна. Ажил, бизнест өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд саад учирч магалгүй. Магадгүй энэ нь ажлын нөхцөл байдал, эсвэл эрүүл мэндийн шалтгаантай байж болно.
ХИЛЭНЦЭТ: Сэтгэл хөдлөл ихтэй, бүтээлч идэвхтэй байна. Магадгүй гайхалтай ажлын санаа, уран бүтээлийн онгод төрж болно. Зарим хүмүүс амьдралынхаа утга учир, зорилгоо эргэцүүлж, бодлогоширно. Долоо хоногийн эхээр эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгаж чадна. Шинэхэн амрагийн дотно харьцааг хойшлуулсан нь дээр. Танд зориулсан хэн нэгний хайрыг үл тоож, хөндий харьцах хэрэггүй. Онцын шаардлагагүй бол гадуур дэмий хэсэх хэрэггүй. Гэмтэж бэртэхээс сэрэмжлээрэй.
НУМ: Бусад хүмүүсийн зүгээс дарамт их ирнэ. Гэвч тэвчээртэй байж, нөхцөл байдлыг бодитоор дүгнэх хэрэгтэй. Хэн нэгний сунгасан тусламжийн гараас атгаж, ирээдүйгээ өөрчилж болно. Нүүдэл суух хийхэд таатай. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч ашиг нь тийм ч их биш байна. Эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжээрэй. Өнгөрсөн алдаанаас суралцаж, дахин давтахгүй байхад анхаараарай.
МАТАР: Баяр хөөртэй, аз жаргалтай байх болно. Таны амьдралын хамгийн таатай үе энэ долоо хоногт эхэлж байна. Олон сайхан боломж гарч ирнэ. Танд нэг зэрэг хэд хэдэн газраас ажил, бизнесийн санал ирэх бололтой. Гэр бүлийн харилцаанд ойлголцол, итгэлцэл батжих таатай үе. Ганц бие хүмүүс хэн нэгэнд сэтгэлээ нээх гэж яарах хэрэггүй гэж зөвлөж байна. Эрүүл мэнддээ анхаарч, зохистой хооллох хэрэгтэй.
ХУМХ: Танд тохирохгүй хосын харилцаанд төгсгөл тавих хэрэгтэй. Ганцаараа баяр хөөрийг мэдэрч, хөгжилдөх үе. Найз нөхдөөсөө зай барихаа больж хамтдаа цагийг өнгөрөөх хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр шинэ сонирхолтой харилцаа эхэлнэ. Сэтгэлзүйн тогтворгүй байдал эрч хүчээ зохицуулахад саад болно. Эрүүл мэндийн байдалдаа анхаарах хэрэгтэй.
ЗАГАС: Ажил ихтэй өдрүүд үргэлжилнэ. Удирдах албан тушаалтан эсвэл гэр бүлийн ахмад настнаас зэмлэл, шүүмжлэл сонсох бололтой. Үйл хөдлөлөө хянаж, хэрэгт ороогдохоос болгоомжлоорой. Хосуудын харилцаанд ан цав гарч эхэлсэн байна. Харилцаагаа сайжруулахын тулд дотночлон ярилцаж, хамтдаа илүү их цагийг өнгөрөөх хэрэгтэй. Санхүүгийн байдал сайжирна.