Монголын эдийн засгийн долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Монголын эдийн засгийн долоо хоногийн тойм

Монгол төгрөгийн ханш евро, доллар, юань зэрэг гадаад валютыг сөрж 10 хүртэл хувь чангарсан нь манай улсын эдийн засагт эергээр нөлөөлж байна.  Урин дулаан хаврын улирал ирж байгаатай холбогдон газар тариалан, мал аж ахуйн салбарт тулгуурласан эдийн засагтай манай улсын тарилангийн бэлтгэл ажил болон шаардлагатай арга хэмжээг авч эхлээд байна.

Жишээ нь: Энэ жил улсын хэмжээнд 282.2 га-д үр тариа тариалахаар төлөвлөн, үрийн будаа, үтрэмийн техник шинэчлэлтийн асуудлыг шийдвэрлээд байгаа бол эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд 1.2 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн байна.

Ардчилсан Солонгос улс өөртөө 10.000 тонн мах нийлүүлэх хүсэлт манай улсад тавьсан.  Энэхүү хүсэлтийн дагуу эхний ээлжинд 30 тонн махыг буцалтгүй тусламжаар тус улсад өгөх шийдвэр гаргаж, 250.000 тонн мах экспортлох боломжтой хэмээн албаны хүмүүс мэдээлж байна. Энэ нь гадаад худалдаанд эергээр нөлөөлөх юм.Хүн бүрт төрөөс эх орны хишиг түгээж эхэлсэнтэй уялдан үнийн хөөрөгдөлт, инфляц өсөх магадлалтай байна.   Хөрөнгийн зах зээлийн хувьд 2010 оны дөрөвдүгээр сарын 12- 16-нд Монголын хөрөнгийн дээр үнэт цаасны арилжааг таван удаа явуулж, 47 ХК-ийн 270.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 365.7 мянган ширхэг хувьцаа арилжлаа.











Топ-20 индекс 10145.09 нэгж
байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 163.17 нэгжээр буюу 1.6 хувь өсч, зах
зээлийн үнэлгээ нийт 849.2 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь өссөн үнэт цаасны
тоонд “Могойн гол” (32.2 хувь), УББҮК (31.4 хувь), “Говийн өндөр” (16.7 хувь),
ханш нь буурсан үнэт цаасны тоонд “Шарын гол” (24.6 хувь), “Эрдэнэт хивс” (14.9
хувь), “Сор” (14.9 хувь) зэрэг ХК-ийн үнэт цаас орж байна.

Нийт 47 үнэт цаас
арилжигдсанаас 18 үнэт цаасны ханш өсч, 14 үнэт цаасны ханш буурч, 15 үнэт
цаасны ханш тогтмол байлаа.

Тоо ширхгээр идэвхтэй
арилжигдсан үнэт цаасанд “Хөх ган” /215.8 мянган ширхэг/, “Женко тур бюро”
/43.3 мянган ширхэг/, УИД /28.5 мянган ширхэг/ ХК-ийн үнэт цаас орж байна.
Үнийн дүнгээр Говь /44.4 сая төгрөг/, “АПУ “/38.4 сая төгрөг/, “Шарын гол”
/35.9 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас идэвхтэй арилжигдсан байна.

Арилжааны
байдалд хийсэн дүгнэлт

 

Монголын
Хөрөнгийн Биржид арилжаалагддаг уул, уурхайн компаниудын хувьцааны ханшийн
мэдээлэл

2010 оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын15-ны
хооронд Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг уул, уурхайн компаниудын
хувьцааны ханш дунджаар 40.6 хувь өссөн байна. Үүнээс хамгийн их өсөлттэй нь “Шарын
Гол” ХК бөгөөд ханш нь 89.6 хувь өсчээ. Хувьцааных нь ханш унасан ганц компани “Багануур”
ХК бөгөөд он гарсаар 5.7 хувь унасан юм. 

“Шарын гол” ХК нь нийт 7,231,389 ширхэг хувьцаа гаргаж, 2010.03.30-нд
түүний 3,174,803 ширхэг (нийт хувьцааны 43.9 хувь) хувьцааг эзэмшигч Master
Fund хөрөнгө оруулалтын компани үлдсэн 56.1 хувийг эзэмшихээр нэгж хувьцааг
3500 төгрөгөөр авах тендер санал зарласан юм.

2010 оны дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар Мaster Fund
нэмж 765,236 ширхэг (нийт хувьцааны 10.59 хувь) хувьцаа худалдаж авсан байна.
Ингэснээр “Шарын Гол” ХК-ны нийт хувьцааны 54.49 хувь нь Master Fund-д
төвлөрөөд байгаа юм.

Мөн “Шарын Гол” ХК-ны хувьцааг “Еврази Капитал” компани
худалдан авч буй бөгөөд 2010 оны гуравдугаар сарын 15-аас 2010 оны дөрөвдүгээр сар
15-хаалт хүртэл 16,856 ширхэг (нийт хувьцааны 0.23 хувь) хувьцаа худалдан авсан
байна.

2010 оны эхэнд 1899 төгрөг байсан Шарын Гол ХК-ны ханш
89.6 хувь өсч 4-р сарын 15-ны хаалтын ханшаар 3,699 төгрөг болов.

МХБ дээр арилжаалагддаг УУК-иудын үнийн
өсөлт 2010.01.01-2010.04.15

МХБ дээр арилжаалагддаг УУК-иуд

Үнэ /1-р сарын эхэнд/

Үнэ /4-р сарын 15-ны хаалт/

Өөрчлөлт

Шарын Гол

1899

3601

89.6

Багануур

3400

3205

-5.7

Могойн гол

2000

3116

55.8

Таван толгой

135005

190000

40.7

Шивээ Овоо

3300

4900

48.5

Адуунчулуун

450

517

14.9

УУК-иудын үнийн дундаж өсөлт /%/

40.6

Дүгнэлт: Зэсийн үнэ нэмэгдэж, худалдааны гол түнш болох Хятадын эрэлт
өсч байгаагаас үүдэн манай улсын экспорт сэргэж эхэлжээ. Дотоодын эдийн засгийн
сэргэлтээр дэмжигдэн импорт ч мөн сэргэж байгаа аж.Гадаад валютын нөөц нэмэгдсэн,
төгрөгийн хадгаламж нэлээд өссөн нь бодит хүү өндөр, ханш чангарах магадлалтай
холбоотой аж. Үүний зэрэгцээ төсвийн орлого нэмэгдэж, мөн зарлагыг хянаж
чадсанаар төсвийн алдагдал сайжирч байна.

Монголын эдийн засагт сэргэлт ажиглагдаж байгаа ч инфляци
өсч мэдэхээр байна. Инфляцийг махны үнийн өсөлт, иргэн бүрт 70 мянган төгрөг
тарааж эхэлсэнтэй холбон тайлбарласан байна. Тиймээс бодит орлого болон
худалдан авах чадварт инфляци сөрөг нөлөөлж бага орлоготой айл өрх нэрвэгдэж
мэднэ гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж