Дэлхийн оюутны өвлийн "Универсиад 2017" наадам Казахстаны Алмата хотноо үргэлжилж байна. XVIII дахь удаагийн наадамд Монголын тамирчид тэшүүр, гүйлтийн цанын төрлөөр оролцож буй. Манай эрэгтэй тэшүүрчдийн тэмцээн өнөөдөр өндөрлөсөн бол маргааш эмэгтэйчүүд 1000 метрт хүч сорих юм.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайд уралдаж, ОУХМ Я.Зоригтбаатар 28, спортын мастер Б.Тулга 39, ОУХМ М.Мөнх-Од 41-р байрт тус тус оржээ. Манай тэшүүрчдээс 18 настай Я.Зоригтбаатар 500 метрт улсынхаа залуучууд болон насанд хүрэгчдийн амжилтыг шинэчлэн тогтоосон. Тэрбээр оны өмнө өөрийн тогтоосон 500 метрийн амжилтаа Алматад ахиулсан юм. Ийнхүү "Универсиад 2017"-д оролцож буй эрэгтэй тэшүүрчид тэмцээнээ дуусгалаа.
ДҮН:
500: /37 тамирчин. Хоёр гарааны нийлбэр дүн/
- ОУХМ Я.Зоригтбаатар 75,39 оноогоор 27-аар байр /Монгол Улсын залуучууд болон насанд хүрэгчдийн рекордыг 37,06 секунд болон нийлбэрээр 75,39 секундээр шинэчилсэн/
- Спортын мастер Б.Тулга 78,89 оноогоор 34-р байр
- ОУХМ М.Мөнх-Од 80,43 оноогоор 37-р байр
1500 метр: /44 тамирчин/
- ОУХМ Я.Зоригтбаатар 1.58,45 сек-р 34-р байр
ОУХМ М.Мөнх-Од 2.04,93 сек-р 41-р байр - Спортын мастер Б.Тулга 2.05,44 сек-р 42-р байр
1000 метр:
- ОУХМ Я.Зоригтбаатар 1.15,01 сек амжилтаар 28-р байр
- Спортын мастер Б.Тулга 1.18,89 сек амжилтаар 39-р байр
- ОУХМ М.Мөнх-Од 1.19,86 сек амжилтаар 41-р байрыг тус тус эзлэв.
Ч.БОЛОР