“Хятад, АНУ хоёр хүйтэн дайны сэтгэхүйгээ орхиж, харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн, хамтдаа амжилтад хүрэхийг зорих ёстой” хэмээн БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Цүй Тянькай мэдэгджээ. Хятадын уламжлалт баяр Цагаан сарыг тохиолдуулан Вашингтон дахь БНХАУ-ын ЭСЯ “2017 оны баясгалант сар шинэ-Хятадын соёлын үдэш” арга хэмжээг хоёрдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулсан бөгөөд энэ хүлээн авалт дээр ноён Элчин сайд ингэж мэдэгджээ.
Энэ арга хэмжээнд 200 гаруй зочин уригдан оролцсоны дотор Ерөнхийлөгч Трампын охин Иванка Трамп, таван настай охин Арабелла Роуз Кушнертэй хамт иржээ.
Хятадын биет бус соёлын өвд тооцогддог цаасан хайчилбарын хийж үзүүлсэн нь зочдод ихэд таалагджээ. Эдгээр урчууд болон жүжигчид хоёрдугаар сарын 4-нд Вашингтон хотын Кеннеди төвд урлагийн арга хэмжээг мөн толилуулах юм.
А.ТУЛГА