Энэтхэгийн Ерөнхийлөгч бэсрэг наадам үзлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн Ерөнхийлөгч бэсрэг наадам үзлээ

Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Энэтхэгиийн Ерөнхийлөгч хатагтай Пратибха Девисингх Патилыг хүндэтгэн өнөөпөр “Монгол шилтгээн” цогцолборт бэсрэг наадам хийлээ. Бөхийн барилдаан, морины уралдаан, нум сумын харваа үзсэнээс гадна цамын бүжиг, эмнэг морь булгиулах зэрэг үзүүлбэрийг хүндэт зочдод танилцуулсан юм.

Монгол охидын уран нугаралт зочдын сонирхлыг гойд татлаа. Тэд нугарахын зэрэгцээ хийл хөгжим тоглож байсан нь хамгийн сонирхолтой үзүүлбэр байв. Гоцлооч охин гадсан дээрх цэцгэн дээр зөвхөн амаараа тогтон нугарангаа хийл хөгжим тоглохыг харсан энэтхэг зочид амьсгаа даран нам гүм болсон юм. Зочид Монгол орны байгалийн сайхныг биширч, адуу мал сонирхож байв.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж