"Талх чихэр" компанийн нэрэмжит "Атар" хэвийн боовны баярт зориулсан аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр/2017.02.05/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд Сүхбаатар аймгийн уугуул, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, Говь-Алтай аймгийн уугуул, аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Завхан аймгийн уугуул, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, Увс аймгийн уугуул, аймгийн арслан Ц.Мөнхбаяр нар үлдсэн юм.
Зургаагийн даваа:
- Ш.Мөнгөнбаатар а.х.а–Ц.Цогт-Эрдэнэ а.а
- Ц.Бямба-Очир а.х.а–Д.Тангад а.а
- Н.Золбоо а.х.а – Ш.Пүрэвгарьд а.а
- Цэ.Мөнхбаяр а.а – Б.Түмэндэмбэрэл а.з
Долоогийн даваа:
- Ш.Мөнгөнбаатар а.х.а – Ш.Пүрэвгарьд а.а
- Ц.Бямба-Очир а.х.а – Цэ.Мөнхбаяр а.а
Наймын даваа:
- Ш.Мөнгөнбаатар а.х.а–Ц.Бямба-Очир а.х.а
Фотог: http://undesniibukh.mn сайтаас авав.
Ч.БОЛ