Ард түмний таашаалд нийцсэн Б.Ану-Үжин гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.02.06-нд нийтлэгдсэн

Ард түмний таашаалд нийцсэн Б.Ану-Үжин гэж хэн бэ?

“Боловсрол суваг” телевизийн “Mongolia’s Next top model” шоуны хамгийн залуу оролцогч Б.Ану-Үжин өчигдөр нэвтрүүлгийг орхисон нь шуоны үзэгчдийг бухимдууллаа. Тэр үзэгчдийн зүгээс хамгийн их дэмжлэгтэй ч нэвтрүүлгийн явцаас харахад бусад оролцогчид түүнийг “Дураараа, өөрийнхөөрөө, бусадтайгаа эвсэг бус” гэж шүүмжилдэг.

Б.Ану-Үжин нэвтрүүлгийн сүүлийн дугаарын хамгийн бага оноо авсан хоёр оролцогчийн нэг болж, шүүгчдийн саналаар Г.Ижилцэцэг эцсийн мөчид 29 оноо авснаар тэр тэмцээнийг орхих болсон юм.

Г.Ижилцэцэг ялж, Б.Ану-Үжин ялагдсан мөчид оролцогч охидын гаргасан сэтгэлийн хөдөлгөөн олон нийтийн зүгээс шүүмжлэл хүлээгээд байна. Тэрбээр шилдэг 10 оролцогчийн нэг байсан ч долоо дахь дугаарын дараа тэмцээнийг орхилоо.

17 НАСТАЙ Б.АНУ-ҮЖИНГИЙН ТУХАЙ

Нас – 17

“Ирээдүй” цогцолбор сургуулийн ахлах ангид сурдаг.

Биеийн өндөр – 170 см.

Жин  – 45 кг

Биеийн харьцаа  – 74-59-85

Загварын туршлага – Байхгүй

Шоунд оролцсон зорилго – Ур чадвараа нэмэгдүүлж, өөрийгөө сорих. Мөрөөдөл – Загвар өмсөгч болох

Бусад охидоос ялгарах онцлог – Жүжиглэх, бүжиглэх авьяастай. Илтгэх урлагт сонирхолтой

Шүтдэг загвар өмсөгч – Тайра Бэнкс

С.АНИР

Гэрэл зургийг: Нэвтрүүлгийн албан ёсны цахим хуудаснаас ашиглав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж