Монголын оюутны спортын “Универсиад” IV их наадам болно

Хуучирсан мэдээ: 2017.02.03-нд нийтлэгдсэн

Монголын оюутны спортын “Универсиад” IV их наадам болно

Засгийн газраас дөрвөн жил тутамд нэг удаа хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын их наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын “Биеийн тамир спортын” тухай хуулийн 16.1 дэх заалтын дагуу Монголын Оюутны спортын “Универсиад” IV их наадмыг 2017 онд үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоолоор зохион байгуулах шийдвэр гарч, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/155 тушаалаар “Зохион байгуулах хороо”-г байгуулан анхдугаар хурлаа хийгээд байна. Оюутны наадмыг спортын үндсэн 10, сонгож оролцох хоёр төрлөөр зохион байгуулахаар нэгдсэн зааврыг баталжээ.

Монголын Оюутны спортын “Универсиад” их наадмыг 2005, 2009, 2013 онуудад Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор спортын 14-18 төрлөөр зохион байгуулж байсан. Монгол Улсын хэмжээнд болон гадаадын 120 гаруй их, дээд сургуульд суралцаж буй 70 гаруй мянган оюутан залуусыг хамруулан гурван үе шаттай амжилттай зохион байгуулсан юм. Төр засгаас ийнхүү оюутны биеийн тамир, спортод анхааран ажиллаж байгаагийн үр дүнд оюутан, залуусын спортоор хичээллэх идэвхи нэмэгдэн, тэмцээн, наадамд оролцогчдын тоо, чанар жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Мөн дэлхийн оюутны “Универсиад” их наадам, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын оюутан тамирчдын гаргаж буй спортын амжилт өсч, шилдэг залуу тамирчид төрөн гарч байгаа нь онцлог аж.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж