НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв

Хуучирсан мэдээ: 2017.02.03-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв

  • УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаан хаалттай горимд шилжиж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ.


  • Олон улсын жүдо бөхийн холбооноос 2016 оны турш дэлхийн чансааг тэргүүлсэн 14 жүдочид 50 мянган ам.долларын шагнал хүртэхээр болжээ. Энэхүү шагналыг Монгол Улсаас Олимпийн медальт анхны эмэгтэй жүдоч, -57 кг-д чансааг тэргүүлэгч Д.Сумъяа, анхны дэлхийн аварга эмэгтэй жүдоч -48кг-ын дэлхийн чансааны тэргүүн жүдоч М.Уранцэцэг нар хүртэхээр болжээ.


  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл хуралдаж 2017 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний тоо, хэмжээний тухай асуудлыг хэлэлцэн, зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусгаж зөвлөмж гаргахаар болов. 


  • Хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан улсдаа 100 сая төгрөг хандивлаж байгаагаа мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан гурван сарын цалингаа хандивлахаар болжээ. Хууль тогтоогчийн сарын цалин 1 сая гаруй төгрөг. Гурван сарын цалин гэдэг нь 3 сая төгрөг гэсэн үг юм.


  • Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар тус газрын харьяанд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулагджээ. Уг хэлтэс нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн хэрэгт өртсөн иргэдийг хамгаалах зэрэг арга хэмжээ авч ажиллах юм.

  • Иргэд өөрсдийн эзэмшлийн 21 “ПРИУС” машинаар агаарын бохирдол ихтэй бүсүүдэд эргүүл хийж, ард иргэдэд ухуулга сурталчилгаа хийх ажлаа өнөөдөр эхлүүллээ. БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/ хамтран “ЦЭВЭР АГААР-ИРГЭН МИНИЙ ҮҮРЭГ ОРОЛЦОО” төслийг эхлүүлж буй нь энэ.


  • Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 124 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм. Ойн өдрөөр МАН-д 124 гишүүн элсч, намын батлахаа гардан авсны нэг нь дуучин Т.Дэлгэрмөрөн байв.


  • Арилжааны банкууд 2467.45 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 17.6 сая ам.доллар худалдаж авах, 356.10 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 56.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Үүний дагуу өчигдөр Монголбанк 2460.00 төгрөгийн хаалтын ханштайгаар 16.2 сая ам.доллар нийлүүллээ.


  • Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой өчигдөр тохиолоо. Түүхт өдрийг тохиолдуулан МАН-ын гишүүд болон иргэдийн төлөөлөл Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, дараа нь Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.


  • 2016 оны турш худалдан авсан нийт бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн хоёр хувь буюу НӨАТ-ын 20 хувьтай дүйцэх хэмжээний мөнгийг Төрийн сангаас бүртгүүлсэн дансанд нь өчигдөр /2017.02.01/ оройноос эхлэн шилжүүлж эхэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж