Трампын “чанга тэврэлт”-ээс айгаагүй хүүхнүүд

Хуучирсан мэдээ: 2017.02.03-нд нийтлэгдсэн

Трампын “чанга тэврэлт”-ээс айгаагүй хүүхнүүд

Трампын “чанга тэврэлт”-ээс айгаагүй хүүхнүүд

Шинэ Ерөнхийлөгчийг энэ тушаалдаа сонгогдоогүй байхад эмэгтэйчүүдийн талаарх хандлагыг буруутгаад эхэлсэн билээ. Гэтэл түүний багт эмэгтэйчүүдийн төлөөлөл цөөнгүй оржээ. Тэдний дунд улстөрчдөөс гадна амжилттай бизнес хүүхнүүд байгаа.

Бүгд найрамдах намын гишүүн, Өмнөд Каролина мужийн захирагч Нимрата Никки Рандхава Хейли АНУ-ыг НҮБ-д төлөөлөхөөр батлагдлаа. Энэтхэг гаралтай америк эмэгтэй анх удаагаа энэ тушаалд томилогджээ. Гарсан мэдээллээр, Хейли олон асуудлаар тухайлбал, Украины бодлого, Оросын Сири дэх ажиллагаа зэргээр Трамптай санал зөрдөг. Гэлээ ч НҮБ-д суух АНУ-ын элчин төрийн тэргүүнийг өөрийн талд татаж чадна гэж найдаж байгаа.Хейли “Сайн туршлагатай, биднийг олон улсын төвшинд төлөөлөх жинхэнэ лидер болж чадна” гэж Трамп үнэлжээ.

Трампын танхимын Тээврийн яамыг 63 настай Элейн Лан Чао толгойлон америк сайд нарын дунд анхны ази гаралтай эмэгтэй болж байна. Жорж Бушийн захиргаанд тэрбээр найман жилийн турш хөдөлмөрийн яамыг толгойлж байлаа.

Трампын захиргааны Боловсролын яамыг тэрбумтан, ивээн тэтгэгч, идэвхитэн Бетси Девоc толгойлох юм. Тэрбээр нөхрийнхөө хамт 1989 онд Windquest Group компанийг үүсгэн байгуулаад технологийн хөгжил, үйлдвэрлэл, цэвэр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийж иржээ.

The New York Times сонин мэдээлснээр сенат шинэ сайдтай танилцан батлах хэлэлцүүлэг дээр Девос тус орны боловсролын тухай хууль журмыг муу мэддэг нь харагдан дахин хэлэлцүүлэгт орохоор болжээ. Сенаторууд түүний толгойлох газрын үүргийн тухай асуухад тэр хариулт өгч чадахгүй байв.

Бетси Девос интернэтийн мем (тодорхой соёлын мэдээллийн нэгж) болон тархсан байв. Тэрбээр гризли гэх хүрэн баавгайнаас хамгаалахын тулд багш нарт гар буутай явахыг санал болгосон байлаа. Америкийн боловсролыг дахиад агуу болгоход нь Трампыг дэмжигч эмэгтэйд энэ бүгд нь төдийлөн саад болоогүй байна.

Жижиг дунд бизнесийн газрын даргаар Хойд Каролина мужийн уугуул Линда Мари Макмэн томилогдов. Тэрбээр нөхрийнхөө хамт бараг гучаад жилийн турш мэргэжлийн рестлингийн арга хэмжээг явуулж иржээ. Трампын танхимын олон гишүүд шиг түүнд төрийн албаны туршлага байхгүй ч өөрийнх нь компани бизнесийг хэрхэн амжилттай явуулах жишиг болж байгааг Трамп хэллээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн дунд ч эмэгтэйчүүд байгаа. Тэд олон нийттэй харилцах холбоо, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн санаачлага зэрэг асуудлыг хариуцан явуулах болно. Тэднээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч болсон Кэтлин Макфарлэндийг онцлон үзэх хэрэгтэй байх.

Макфарлэнд дөч гаруй жил засгийн газрын бүтцэд ажилласан. Тэрээр далаад онд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Генри Киссинжерийн туслахаар ажиллаж байв. Харин наяад онд Батлан хамгаалахын сайд Каспер Уайнбергерийн хэлсэн үгийг бичдэг байжээ. Түүний хэлсэн 1984 оны арваннэгдүгээр сарын 24-ний үг ихээхэн алдартайд тооцогддог.

Тэр үгэнд нь Рональд Рейганы захиргааны цэргийн бодлогын суурийг гарган өгсөн байдаг. “АНУ ба холбоотнуудынх нь амин чухал сонирхол аюул гарч ирсэн тохиолдолд “дайсан хэн бэ гэсэн бүрэн ойлголттой” нөхцөлд цэргийн ажиллагааг эхэлнэ” гэж заасан байв.

Дина Пауэлл нь Трампын хамгийн залуу зөвлөгч нарын нэг бөгөөд энэ жил 44 нас хүрнэ. Өмнө нь Иванка Трампт ажилчин эмэгтэйчүүдийн эрхийн талаар зөвлөж байжээ.

 

Дэгжин эмэгтэйчүүд Трампын сул талуу эсвэл?

Сонгуулийн кампанийн үеэр нь Дональд Трампыг гоё хүүхнүүд хүрээлэн өрсөлдөөнийг нь удирдаж иржээ. Тэр дэгжин эмэгтэйчүүд түүний ялалтыг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Иванка Трамп

Өдгөө 34 настай Иванка Трамп эхээсээ (Дональдын эхний эхнэр) загвар өмсөгчийн гоо төрхийг, эцгээсээ ажил хэрэгч чанарыг нь өвлөн авсан юм. Түүнийг 10 настайд эцэг, эх нь салж, 19-тэй байхад нь эцэг нь хоёр дахь эхнэртэйгээ учирчээ. Гэр бүлийн салалтыг Иванка хүндээр хүлээн авсан ба Трампын бизнесийн вант улсад шууд ажиллаж эхлээгүй. Эхлээд өөр барилгын компанид ажиллажээ. Зэрэгцээд тэр Версаче ордны загвар өмсөгч хийж байв. Тэр үеэр өөрийн гутлын загварыг нээсэн ба өөрийнхөө гэр бүлийн түүхийн тухай ном бичжээ. Хожим эцэг нь сонгуульд өрсөлдөх болсноо хэлэхэд тэр эхлээд эргэлзэж байлаа. Дараа нь тэр гэр бүлийн асуудал ба эмэгтэйчүүдийг хамгаалсан зөвлөх болон сонгуулийн кампанид нь зүтгэжээ.

-АНУ-ын иргэнийхээ хувьд түүний хийж буй бүгдийг дэмжиж байна. Охиных нь хувьд… асуудал хүнд л дээ гэж тэр хэлж байв. Иванкагийн буянаар эцэг нь эмэгтэйчүүдэд хандах хандлагаа сонгуулийн сүүл хэсэгт зөөллөж чадсан байлаа.

Хоуп Хикс

Хилларийн багт хэвлэлтэй харилцах хэдэн арван мэргэжилтнүүд ажиллаж байсан бол Трамп ганцхан хэвлэлийн нарийн бичгийн даргатай байв. Тэр хүндтэй ажлыг 27 настай, сонгуульд ажиллахаар найз залуугаа орхисон Хоуп Хикс хийжээ.

Тэрээр их сургуульд спортоор хичээллэж архи дарс гэдгийг амсаж үзээгүй гэдэг. Дараа нь эцэг, өвөөгийнхөө адил пиар хийх ажил эрхлэв. Түүний үйлчлүүлэгч нарын нэг нь Трампын охин Иванка байжээ.

2015 оны нэгдүгээр сард Трамп өөрийн сонгуулийн нүүр царай болохыг мисс Хикст санал болгов. Тэр эхлээд татгалзсан юм. “Трамп түүнийг суулгаад “Энэ бол чиний ажил гэдгийг би мэдэрч байна. Би чамд бүрэн итгэнэ” гэж хэлсэн гэдэг. Тэр өдрөөс хойш Хикс өдөр бүр сэтгүүлчдийн 250 асуултад хариу бэлтгэж иржээ. Трампад энэ эмэгтэйн ажиллах чадвар таалагдсан ба хэрэв Ерөнхийлөгч болбол түүнийг аппаратдаа авна гэж байлаа.

Катрина Пирсон

Цагаан арьстай эх нь 15 настайдаа түүнийг өнгөт арьстнаас төрүүлсэн. Гэр бүл нь ядуу амьдралтай. Тэр 20 настайдаа гурван настай хүүгээ аваад дэлгүүрээс 168 долларын хувцас хулгайлаад баригджээ. Цагдаагийн байцаалт дээр тэр үнэнээ хэлж, ажилд орох гээд өмсөх хувцасгүй учраас хулгай хийсэн гэв. Ингээд залуу эмэгтэйг сулласан ба тэр хүмүүжиж эхэлсэн гэдэг. Эхлээд 2008 онд Обамаг дэмжив. Удалгүй түүнд итгэл алдаад цайны хөдөлгөөнд дараа нь бүгд найрамдахчуудад нэгджээ. Намын хурал дээр тэр Трамптай танилцсан ба ирээдүйн Ерөнхийлөгч түүнийг хэвлэлийнхээ спикер болгосон байв.

Сонгуулийн үеэр Хиллари Клинтон голчлон эмэгтэй сонгогч нартаа хандан ажилласан юм. Харин Трамп гоё ухаантай эмэгтэйчүүдээр өөрийгөө хүрээлүүлэн Хилларигаас дутахааргүйгээр эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалж чадна гэдгээ харуулсан юм. Түүний энэ төлөвлөгөө нь “сексист” гэх зэргийн олон дуулианд холбогдож байсан ч бүрэн хэрэгжин эмэгтэйчүүдэд итгэл төрүүлж чаджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж