Шинэ Ерөнхийлөгчийг энэ тушаалдаа сонгогдоогүй байхад эмэгтэйчүүдийн талаарх хандлагыг буруутгаад эхэлсэн билээ. Гэтэл түүний багт эмэгтэйчүүдийн төлөөлөл цөөнгүй оржээ. Тэдний дунд улстөрчдөөс гадна амжилттай бизнес хүүхнүүд байгаа.
The New York Times сонин мэдээлснээр сенат шинэ сайдтай танилцан батлах хэлэлцүүлэг дээр Девос тус орны боловсролын тухай хууль журмыг муу мэддэг нь харагдан дахин хэлэлцүүлэгт орохоор болжээ. Сенаторууд түүний толгойлох газрын үүргийн тухай асуухад тэр хариулт өгч чадахгүй байв.
Бетси Девос интернэтийн мем (тодорхой соёлын мэдээллийн нэгж) болон тархсан байв. Тэрбээр гризли гэх хүрэн баавгайнаас хамгаалахын тулд багш нарт гар буутай явахыг санал болгосон байлаа. Америкийн боловсролыг дахиад агуу болгоход нь Трампыг дэмжигч эмэгтэйд энэ бүгд нь төдийлөн саад болоогүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн дунд ч эмэгтэйчүүд байгаа. Тэд олон нийттэй харилцах холбоо, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн санаачлага зэрэг асуудлыг хариуцан явуулах болно. Тэднээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч болсон Кэтлин Макфарлэндийг онцлон үзэх хэрэгтэй байх.
Тэр үгэнд нь Рональд Рейганы захиргааны цэргийн бодлогын суурийг гарган өгсөн байдаг. “АНУ ба холбоотнуудынх нь амин чухал сонирхол аюул гарч ирсэн тохиолдолд “дайсан хэн бэ гэсэн бүрэн ойлголттой” нөхцөлд цэргийн ажиллагааг эхэлнэ” гэж заасан байв.
Дэгжин эмэгтэйчүүд Трампын сул талуу эсвэл?
Сонгуулийн кампанийн үеэр нь Дональд Трампыг гоё хүүхнүүд хүрээлэн өрсөлдөөнийг нь удирдаж иржээ. Тэр дэгжин эмэгтэйчүүд түүний ялалтыг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Өдгөө 34 настай Иванка Трамп эхээсээ (Дональдын эхний эхнэр) загвар өмсөгчийн гоо төрхийг, эцгээсээ ажил хэрэгч чанарыг нь өвлөн авсан юм. Түүнийг 10 настайд эцэг, эх нь салж, 19-тэй байхад нь эцэг нь хоёр дахь эхнэртэйгээ учирчээ. Гэр бүлийн салалтыг Иванка хүндээр хүлээн авсан ба Трампын бизнесийн вант улсад шууд ажиллаж эхлээгүй. Эхлээд өөр барилгын компанид ажиллажээ. Зэрэгцээд тэр Версаче ордны загвар өмсөгч хийж байв. Тэр үеэр өөрийн гутлын загварыг нээсэн ба өөрийнхөө гэр бүлийн түүхийн тухай ном бичжээ. Хожим эцэг нь сонгуульд өрсөлдөх болсноо хэлэхэд тэр эхлээд эргэлзэж байлаа. Дараа нь тэр гэр бүлийн асуудал ба эмэгтэйчүүдийг хамгаалсан зөвлөх болон сонгуулийн кампанид нь зүтгэжээ.
-АНУ-ын иргэнийхээ хувьд түүний хийж буй бүгдийг дэмжиж байна. Охиных нь хувьд… асуудал хүнд л дээ гэж тэр хэлж байв. Иванкагийн буянаар эцэг нь эмэгтэйчүүдэд хандах хандлагаа сонгуулийн сүүл хэсэгт зөөллөж чадсан байлаа.
Хилларийн багт хэвлэлтэй харилцах хэдэн арван мэргэжилтнүүд ажиллаж байсан бол Трамп ганцхан хэвлэлийн нарийн бичгийн даргатай байв. Тэр хүндтэй ажлыг 27 настай, сонгуульд ажиллахаар найз залуугаа орхисон Хоуп Хикс хийжээ.
Тэрээр их сургуульд спортоор хичээллэж архи дарс гэдгийг амсаж үзээгүй гэдэг. Дараа нь эцэг, өвөөгийнхөө адил пиар хийх ажил эрхлэв. Түүний үйлчлүүлэгч нарын нэг нь Трампын охин Иванка байжээ.
2015 оны нэгдүгээр сард Трамп өөрийн сонгуулийн нүүр царай болохыг мисс Хикст санал болгов. Тэр эхлээд татгалзсан юм. “Трамп түүнийг суулгаад “Энэ бол чиний ажил гэдгийг би мэдэрч байна. Би чамд бүрэн итгэнэ” гэж хэлсэн гэдэг. Тэр өдрөөс хойш Хикс өдөр бүр сэтгүүлчдийн 250 асуултад хариу бэлтгэж иржээ. Трампад энэ эмэгтэйн ажиллах чадвар таалагдсан ба хэрэв Ерөнхийлөгч болбол түүнийг аппаратдаа авна гэж байлаа.
Цагаан арьстай эх нь 15 настайдаа түүнийг өнгөт арьстнаас төрүүлсэн. Гэр бүл нь ядуу амьдралтай. Тэр 20 настайдаа гурван настай хүүгээ аваад дэлгүүрээс 168 долларын хувцас хулгайлаад баригджээ. Цагдаагийн байцаалт дээр тэр үнэнээ хэлж, ажилд орох гээд өмсөх хувцасгүй учраас хулгай хийсэн гэв. Ингээд залуу эмэгтэйг сулласан ба тэр хүмүүжиж эхэлсэн гэдэг. Эхлээд 2008 онд Обамаг дэмжив. Удалгүй түүнд итгэл алдаад цайны хөдөлгөөнд дараа нь бүгд найрамдахчуудад нэгджээ. Намын хурал дээр тэр Трамптай танилцсан ба ирээдүйн Ерөнхийлөгч түүнийг хэвлэлийнхээ спикер болгосон байв.
Сонгуулийн үеэр Хиллари Клинтон голчлон эмэгтэй сонгогч нартаа хандан ажилласан юм. Харин Трамп гоё ухаантай эмэгтэйчүүдээр өөрийгөө хүрээлүүлэн Хилларигаас дутахааргүйгээр эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалж чадна гэдгээ харуулсан юм. Түүний энэ төлөвлөгөө нь “сексист” гэх зэргийн олон дуулианд холбогдож байсан ч бүрэн хэрэгжин эмэгтэйчүүдэд итгэл төрүүлж чаджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ