Ерөнхийлөгч Дональд Трампын хууль бус цагаачдын санхүүжилтийг хязгаарлах оролдлогын улмаас АНУ-ын арван том хот жилдээ 2,27 тэрбум долларын татаасаа алдаж магадгүй хэмээн Ройтерс агентлаг мэдээлжээ.
Хууль бус цагаачдын тухай холбооны засагт мэдээлдэггүй хуультай муж ба хотуудын төсөв, санхүүжилтийг зогсоох сонгуулийнхаа амлалтыг Трамп хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа.
Эдгээр хотуудын зөвлөл, удирдлагууд хууль бус цагаачдын талаар холбооны засагт мэдээлж байх албан шаардлагад орсноо мэдэгдэж байна.
Трамп хотуудын холбооны санхүүжилтийг хорогдуулах эрхтэй. Харин бусад санхүүжилтийн асуудлаар Конгресстой зөвшилцөх ёстой.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Америкийн 10 том хотын төсөвт 2,27 тэрбум доллараар багасч магадгүй болжээ. Гэхдээ үүнд хяналтын байгууллагын холбооны төлбөр ба орон нутгийн захиргааны зохицуулалт хийдэг Medicaid зэрэг программын хөрөнгийг тооцоогүй.
Энэхүү хязгаарлалтын улмаас эрүүл мэнд, боловсролын салбар дахь холбооны тусламж тасрана гэсэн айдас олон нийтэд бий болжээ. Үүний зэрэгцээ, Вашингтон бүсэд нисэх буудлын тусламжийн 238 сая доллар, мөн ДОХ/ХДХВ-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 153 сая долларыг илгээдэг бөгөөд үүнийг зогсоож магадгүй болжээ. Мөн Бостон, Денвер, Лос-Анжелес, Сиэтл зэрэг албан ёсоор орогнолын хотоор зарласан хотууд үүнд өртөхөд бэлэн байгаа. Тэд хууль бус цагаачидтай тэмцэх өөрсдийн гэсэн хамгаалалтын төрөлтэй юм. Трамп хууль бус цагаачидтай тэмцэхийн зэрэгцээ ажлын байрны өсөлт, эдийн засгийн өсөлтийг дэмжихээр төлөвлөсөн байгаа.
ОРОГНОЛЫН ХОТЫН ТУХАЙ 6 БАРИМТ
Хууль бусаар АНУ-д оршин сууж байгаа цагаачдыг яагаад баривчлан нутаг буцаахгүй байна вэ?
Хууль бус цагаачлалын асуудал маш ээдрээтэй. Тухайлбал, хэсэг хүмүүс дүрвэгчийн статус авахаар өргөдөл гаргасан байж болно. Энд оюутны визийн хугацаа дууссан хүмүүс байж болно.
Орогнол хүссэн хүмүүс төрөлх нутагтаа мөрдөн мөшгөгдөж эсвэл алагдаж болохоо хуулийн талаас нь баталсан байж болох талтай. Америкийн хуулиар хууль бус гээд баривчлагдсан хүн бүр тийм хүсэлтээ гаргаж болох боломжтой юм.
Одоо 445 мянган хүн өөрсдийн өрөгдлийн хариуг хүлээж байна. Тэдний ихэнх нь дэмжлэг авах нь ойлгомжтой. АНУ-ын нутаг дэвсгэрт эсвэл хил дээр барин саатуулагдсан хүн цагаачлалын шүүх дээр өөрийгөө хамгаалдаг. Одоо тийм шүүхэд хандах дараалал 2019 он хүртэл үүсээд байгаа юм. Харин холбооны шүүх хүлээж байгаа хүмүүсийн хэнийг барих хэнд нь шүүх хурал болтол итгэл үзүүлэх зэргийг шийднэ.
АНУ-аас жилдээ хэчнээн хүнийг нутаг буцааж байна вэ?
Албадан буцаасан хүмүүсийн тоо бага зэргээр хожимдон гардаг. Мэдээж жил бүр өөр өөр.
Гэхдээ, 2011-2013 онд цагаачлалын шүүх 414,650 хүнийг албадан буцаах шийдвэр гаргасан байв.
"Орогнолын хот" гэж юу вэ?
АНУ-д 60 орчим орогнолын хот байгаа. Тэдний тоонд Нью-Йорк, Лос-Анжелес, Сан-Франциско, Хьюстон зэрэг том хотууд багтдаг.
Тухайн хотод жолооны үнэмлэхгүй машин барьж явсан хүнийг саатуултал тэр нь цагаач байвал тэднийг хорих буюу торгож шийтгээд дараа нь сулладаг.
Эдгээр хотуудын ихэнх нь тэр хүнийг суллахаас өмнө холбооны засагт мэдээлэл өгөх нарийн журам эсвэл нөхцөлтэй. Тэр тодорхой нэгэн хүний ямар зөрчил гаргаснаас хамаардаг. Гэхдээ зарим хотууд тийм журам мөрддөггүй.
Хууль бус цагаач хэв журам зөрчсөний дараа түүнийг бариад дараа нь сулладаг уу?
Ямар нэгэн зөрчил гарган шийтгэл хүлээсний дараа хууль бус цагаачийг суллаж байна гэдэгт хууль хяналтын байгууллагын төлөөлөгчид дургүй байлаа.
Эдгээр хотуудын зарим нь 2004-2012 онд холбооны засагтай гэрээ байгуулан хууль бус цагаачлалын асуудлаар төвдөө туслахаар үүрэг авчээ. Тийм гэрээ нь орон нутгийн шоронд хууль бус цагаачдыг шийтгэлээ дуустал эсвэл торгуулиа төлтөл нь хорьж байх боломжийг гаргасан юм. Заримдаа хууль зөрчөгчдийг өөр шоронд гэр бүлд нь мэдэгдэлгүйгээр илгээж, дараа нь цагаачлалын шүүхээр шүүдэг байна. Тэдгээр зөрчилтэй хүмүүсийг хэдэн долоо хоногийн дотор нутаг буцааж байв.
Энэ нь хүний эрхийг зөрчлөө, ийм зүйлээс шоронгууд орлого олж байна гэх хатуу шүүмжлэлийг дагуулсан юм. Хүний эрхийн төлөө тэмцэгчид түүний яс үндэс, арьсны өнгөөр гадуурхсан хэрэг гэж шүүмжилж байлаа.
Бусад хотуудад юу болж байна вэ?
Дотоод хэргийн яам үндэстний нийгэмлэгийнхнийг Priority Enforcement гэх зэрэг хөтөлбөрүүдэд хамрагдахыг уриалж байна. Priority Enforcement хөтөлбөр нь энэ зунаас үйлчилж эхлэх юм. Хөтөлбөр үйлчлээд эхлэхээр орон нутгийн хууль хяналтын байгууллагынхан нутаг буцаах цагаачийг суллаж байгаагаа холбооны цагаачдын албанд мэдээлдэг болох юм. Голчлон ноцтой хэрэг үйлдсэн хүмүүсийн талаар энд яригдаж байгаа юм. ДХЯ мөн энэ тухай хүсэлтээ Сан-Франциско хотын захиргаанд хүргүүлээд байгаа ажээ.
Тус оронд хууль бусаар цагаачлагчид бусад иргэдээс илүүтэйгээр зөрчил гаргадаг уу?
Хууль бус цагаачид гэмт хэрэгт холбогдох нь бусад иргэдээс их байдаг уу. Цагаачид бусад иргэдээс илүү гэмт хэрэг үйлддэггүй. Доорхи графикт цагаачдын нэг ба хоёр дахь үеийнхий гэмт хэргийн хөдөлгөөнийг харуулжээ.
Энэ графикт бүх цагаачдын мэдээлэл тусгагдсан байгаа цагаачдын дөрөвний нэг нь тус оронд бичиг баримтгүйгээр амьдарч байгааг бас санах хэрэгтэй байх.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР