Баянхонгор аймгийн хєдєлмєрийн зах зээл дээр газар тариалангийн чиглэлээр ажиллах мэргэжлийн хүмүүсийн эрэлт хэрэгцээ их байгаа. Сүүлийн жилүүдэд байгалийн ган, зудын бэрхшээлд єртєж малгүй болсон, ажил хєдєлмєр эрхлээгүй иргэд газар тариалангийн үйлдвэрлэлд ажиллах, амьжиргааныхаа тодорхой эх үүсвэрийг хангах, тємс, хүнсний ногоо тарих, арвай тариалах сонирхол нь нэмэгдэж байна. Єлзийт суманд энэ шаардлагаар мэргэжил сургалт үйлдвэрлэлийн тусгай сургалт явуулах тєв байгуулсан. Үүний зэрэгцээ Бємбєгєр, Бууцагаан зэрэг сумын иргэд эртнээс уламжилж ирсэн нутгийн цагаан арвай тариалж, бор гурил хийж хүнсэнд хэрэглэх сайхан санаачилга гарган ажиллаж байгаа ажээ. Үр дүнтэй эдгээр ажлыг газар сайгүй єрнүүлэхэд орон нутгийн удирдлагын зүгээс анхаарч байгаа гэнэ.