Чуулганы хуралдааныг өндөрлүүлээ

Хуучирсан мэдээ: 2017.02.03-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдааныг өндөрлүүлээ

Чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас Ерөнхий сайдад хандан тавьсан, эрчим хүчний салбарын талаарх асуулгын хариуг сонслоо.

Мөн зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн нарыг Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Сумьяабазар нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөв.

Ингээд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Гарамжав нарыг Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Сумьяабазар, Г.Тэмүүлэн нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Н.Тогтохсүрэн нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус, тус баталлаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж