Эрчим хүчний хангамж сайжрав

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний хангамж сайжрав

Баянхонгор аймгийн Баянцагаан, Шинэжинст, Баян-Єндєр гэсэн гурван сум нар салхи хослосон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй. Цаашид хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, нэгдсэн ЦДАШугамд холбох ажлыг тєлєвлөөд байгаа ажээ. Мөн тус аймгийн тєвд өнгөрсөн онд 1,4 тэрбум тєгрєгийн єртєгтэй нєєц дэд станц ашиглалтад оруулж, энэ онд 6.3 мва  трансфарматор нэмж суурилууллаа. Ингэснээр эрчим хүчний доголдлын үед засвар үйлчилгээг сэлгэн хийх боломжтой болж байгаа юм. Дашрамд сонирхуулахад, 2007 онд Баянхонгор аймгийн тєв  Баруун бүсийн цахилгаан дамжуулах 110 кв ын агаарын шугамтай холбогдсон. Тус аймгийн тєвєєс ЦДАШугам салаалан Галуут, Эрдэнэцогт, Баян-Овоо, Өлзийт,Бємбєгєр, Баацагаан, Заг, Жаргалант, Гурванбулаг, Бууцагаан сумууд, Євєрхангай аймгийн Баруун баян улаан сумаас ЦДАШ салаалан Баянлиг, Баянговь, Богд, Жинст сумд холбогдож, байнгын эрчим хүчээр хангагдаад байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж