Сүхбаатар аймгийн Засаг дарга "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" захирамж гаргалаа. Учир нь тус аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдад малын гоц халдварт шүлхий халдварт өвчин оношлогдож, Баруун-Урт, Сүхбаатар сумдад өвчний шинж тэмдэг илэрч, өвчний тархалт нэмэгдэх хандлага ажиглагджээ. Тиймээс хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхийг үүрэг болгосон байна.
Ингээд Сүхбаатар аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, олон нийтийн аливаа үйл ажиллагааг тодорхой бус хугацаагаар хориглолоо.
Д.ЖАГАР